Хөтөлбөрийн нэр: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТ
Хөтөлбөрийн индекс: 071402
ЭЕШ өгөх хичээлүүд: I бүлэг - Математик, Физик

Хөтөлбөрийн мэргэших чиглэл:
- Машины электрон систем
- Үйлдвэрлэлийн автоматжуулалт
- Механик системийн загварчлал

Хөтөлбөрөөр олгох мэдлэг: Энэ хөтөлбөрөөр оюутны эзэмших техникийн онолын мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны ур чадвар мөн ямар нэгэн бүтээгдэхүүн-үйлдвэрлэл, үйлчилгээний автомат машин, тоног төхөөрөмж, удирдлагын техник болон програм хангамж зохион бүтээх ур чадварыг CDIO сургалтын үр дүн гэж үзнэ. CDIO хөтөлбөрөөр мехатроник инженерийн боловсролыг оюутанд олгох мэдлэг, чадвар, төлөвшлийн олгох бөгөөд техникийн онолын мэдлэг олгох сургалт нь суурь шинжлэх ухааны мэдлэг, инженерийн суурь мэдлэг, мехатроник инженерийн мэргэжлийн мэдлэг олгоход төвлөрнө. Хувь хүний чадварыг бий болгох сургалт нь оюутан бүрийн танин мэдэхүй болон сэтгэхүйг хөгжүүлэхэд тухайлбалмашин тоног төхөөрөмжийг автомат ажиллагаатай болгох техник технологийн учир шалтгааныг олох, асуудал шийдэх, туршилт явуулах, мэдлэг бүтээх, системчлэн бодох, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах, мэргэжлээрээ биеэ авч явах ёс зүй, хувь хүний төлөвшлийг хөгжүүлэхэд төвлөрнө.
Харьцааны чадварыг бий болгох сургалт нь багаар ажиллах, манлайлал үзүүлэх, мэдээлэл солилцох зэрэг хувь хүн болон бүлэг хоорондоо харилцах харилцааг хөгжүүлэхэд төвлөрнө.
Үйлдвэрлэл,үйлчилгээний автомат машин, тоног төхөөрөмж, удирдлагын техник болон програм хангамж болон CAD,CAE,CAM систем зохион бүтээх ур чадварыг бий болгох сургалт нь үйлдвэр, бизнес болон нийгмийн орчинд ямар нэгэн автомат машин, төхөөрөмж шинээр сэтгэж, зохион бүтээж, хэрэгжүүлж, ажиллуулж сургахад төвлөрнө.

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар: Хөнгөн, хүнс, хүнд үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжийн ашиглалт засвар, найдвартай ажиллагааг хариуцсан бие даан тооцоо судалгаа хийх чадвартай мэргэжлийн инженерийг бэлтгэж, хүнсний үйлдвэр, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, яам агентлаг, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад тоног төхөөрөмжийн ашиглалт засвар, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах, бие даан тооцоо, судалгаа хийх Механикийн ба электроникийн онолын үндэс, автомат хяналт, удирдлагын систем бүхий машин механизм, тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүтцийн мэдлэг эзэмшиж тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ, тохируулгын ажлыг гардан гүйцэтгэх чадвар мөн механикийн төрөл бүрийн инженерийн программууд дээр суурилсан симуляцийг хийх чадвартайгаас гадна, био механикийн чиглэлээр мэргэшсэн хүний хиймэл эрхтэн үйлдвэрлэх түүнийг турших сайжруулах чадвартайгаас гадна эмнэлэгийн тоног төхөөрөмжийн ажиллагаа, тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ, тохируулгын ажлыг гардан гүйцэтгэх чадвартай болж бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрөөр суралцаж төгсөөд ажиллах ажлын байр: Уул уурхай, барилга болон тусгай зориулалтын машин тоног төхөөрөмжүүд, тээврийн хэрэгслийн удирдлага, автомат хяналтын систем, оношлогоо засвар үйлчилгээг хариуцан ажиллах чадвартай инженерүүдийг бэлтгэнэ.
Авто засварын газрууд, хүнд машин механизмын засвар үйлчилгээний газрууд, (САТ, Камацу, Дельта авто сервис, Ниссан моторс, MSM, BMW, гэх мэт)
Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер нь даавуу, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн автоматжуулалтаар ажиллах инженерүүдийг бэлтгэнэ.( Говь ХК, Нэхээсгүй эдлэл ХК,гэх мэт)
Хүнсний үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер нь хоол хүнс үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн автоматжуулалтад ажиллах чадвартай инженерүүдийг бэлтгэнэ. (АПУ ХХК, MCS ХХК, Сүү ХК, Атар ХХК,гэх мэт)
Хүнд үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер нь металурги, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд шаардагдах автомат төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай инженерүүдийг бэлтгэнэ. (Дарханы металургийн үйлдвэр, Дархан төмөрлөг, гэх мэт)
Хөнгөн хүнс хүнд үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж бүхий салбар, чиглэлийн төрийн байгуулагад төрийн албан хаагч;
Бүх үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж бүхий салбар, чиглэлийн төрийн байгуулагад төрийн албан хаагч;
Дээрх чиглэлээр эрдэм шинжилгээ, судлагааны байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулиудад багшлах боломжтой.
Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компануудад ажиллахаас гадна протезийн үйлдвэрт ажиллах чдвартай мэргэжилтэн бэлтгэгдэнэ.
Протезийн үйлдвэрлэл болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүхий салбар, чиглэлийн төрийн байгуулагад төрийн албан хаагч;

Гадаад, дотоодын их дээд сургуульд үргэлжүүлэн суралцах боломж: ШУТИС-ийн МехТС-ийн магистр докторын сургалтанд хамрагдах боломжтой.
• ОХУ Улаан Үдийн Технологийн их сургуулийн Метал судлалын факультет
• ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академи
• БНСУ Чан воны их сургууль
• Kён Хи их сургууль /Биомеханикийн лаборатори/
• БНСУ KAIST (Korea Advanced institute of Science Technology)
• KOIKA байгууллага
• Япон
• Жайка байгууллага
• Нагаока технологийн их сургууль
• Жайка байгууллага

ЗАРЛАЛ

"АРЖ КАПИТАЛ" ХХКомпани оюутан залуусыг ажилд урьж байна.

2018-05-25 10:34:43


Дотоод Шаталтын Хөдөлгүүр мэргэжлээр төгссөн болон төгсөгч оюутнуудын анхааралд

2018-05-24 16:11:04


БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


"Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа

2018-05-21 11:07:16


“ГАЦУУРТ” ХХК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-05-14 15:29:52


"HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдаанд оролцохыг урьж байна

2018-05-08 09:33:37


Оюутнууддаа "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-д зуны дадлагаа хийхийг урьж байна.

2018-05-04 17:34:10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж[...]

2018-05-04 16:26:53


Оюуны өмч бүтээгч-судлаач нарын анхааралд

2018-04-27 12:26:44


Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

2018-04-24 13:45:23


Бусад зарлал