МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын Үйлдвэрийн механикжуулалтын лабораторийн нээлт боллоо.

2018-01-12 18:22:37 | Д.Баярмаа


ШУТИС-ийн МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын “Үйлдвэрлэлийн механикжуулалт”-ын лабораторийг “Хишиг Арвин” группын 100 хувийн хөрөнгө оруулалтаар засвар, тохижилтын ажлыг хийж ашиглалтанд хүлээлгэн өглөө. Нээлтэнд ШУТИС-ийн МехТС-ийн Эрдэм шинжилгээ, Инноваци эрхэлсэн дэд захирал П.Аюурзана, Механик, мехатроникийн салбарын эрхлэгч Д.Ганбат, дэд профессор Я.Рэнчинванжил, “Хишиг Арвин” группын Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Иан МкНэйл, Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Тулгат, Техник хариуцсан менежер Г.Баяраа, “Сүндэр Өргөө Трейд” ХХК-ны захирал Ганзолбоо нар болон Хишиг Арвин компаний инженер, техникийн ажилтнууд, манай сургуулийн профессор багш, ажилтанууд оролцлоо.

        

 

 

 

Энэхүү лабораторид мэргэжлийн ангийн оюутнууд үйлдвэрлэлийн болон сургалтын дадлага, судалгаа шинжилгээний ажил  явуулах, төгсөлтийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой туршилтын стенд, төхөөрөмжийг үйлдвэрлэж угсрах зэрэг ажлуудыг хийнэ.

Нээлтийн үеэр МехТС-ийн болон Хишиг Арвин группын удирдлагууд цаашид хамтран ажиллах Санамж бичиг-т харилцан гарын үсэг зурлаа.

Өөрсдийн хөрөнгөөр лабораторийн засвар, тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн Хишиг Арвин групп, Сүндэр Өргөө Трейд ХХК-ны хамт олонд сургуулийнхаа хамт олны зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.

ЗАРЛАЛ

БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


"Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа

2018-05-21 11:07:16


“ГАЦУУРТ” ХХК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-05-14 15:29:52


"HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдаанд оролцохыг урьж байна

2018-05-08 09:33:37


Оюутнууддаа "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-д зуны дадлагаа хийхийг урьж байна.

2018-05-04 17:34:10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж[...]

2018-05-04 16:26:53


Оюуны өмч бүтээгч-судлаач нарын анхааралд

2018-04-27 12:26:44


Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

2018-04-24 13:45:23


Фулбрайтын Оюутны хөтөлбөртөө өргөдөл хүлээн авч эхэллээ.

2018-04-24 13:42:07


МОНГОЛ ИНЖЕНЕР 2018 нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

2018-04-19 10:40:02


Бусад зарлал