Механик, тээврийн сургуулийн нийт багш, ажиллагчдын дунд “ISO 9001:2015 & CDIO-2” сэдэвт сургалт семинар зохион байгуулагдлаа

2018-01-17 08:34:19 | админ


ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт багш, ажиллагчдын дунд “ISO 9001:2015&CDIO-2” сэдэвт сургалт семинар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт амжилттай явагдлаа.

  

  

МехТС-ийн үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлснээр сургуулийн бүхий л үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, хяналт, үнэлгээний харилцан уялдаа холбоо сайжирч, тасралтгүй байнгын сайжруулалт бий болох бөгөөд ялангуяа үр дүнд суурилсан CDIO стандартыг нэвтрүүлж, хөгжүүлэх    тогтолцоо бий болох чухал ач холбогдолтой юм. Тус сургалт семинарын үйл ажиллагаанд МехТС-ийн захиргаа, хамт олон нийт 140 гаруй багш, ажиллагчид оролцсоноос гадна ДАТ Консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа урилгаар оролцлоо. Энэхүү сургалт семинарын нэгдсэн хуралдаанаар байгууллагын үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх төслийн хүрээнд хийгдсэн ажлууд, цаашдын зорилт, сургуулийн хөгжилд хувь хүн бүрийн оруулах хувь нэмэр гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавигдлаа.   

Сургалт семинарын дараагийн хэсэгт ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх явцад эрдэм шинжилгээ, инновацийн чиглэлээр хийгдэх ажлууд, CDIO сургалтын аргазүйг Үйдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрт нэвтрүүлж байгаа ажлын туршлага, үр дүн, сургуулийн үйл ажиллагаанд хэрэглэх албан ёсны мэдээлэл солилцоо, дамжуулах сувгууд, тэдгээрийн төрөл, зориулалт, мэдээллийн сувгуудийг ашиглахтай холбогдох харилцаа болон баримт бичгүүдийг дотооддоо боловсруулах, ашиглах, нэгдсэн сан бүрдүүлэх мөн сургуулийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бүртгэл хөтлөх, ашиглах хадгалах, хяналт тавих зэрэг сэдвийн хүрээнд бүлгээр хуваарилагдсан сургалтууд явагдлаа.

  

“ISO 9001:2015&CDIO-2” сэдэвт энэхүү сургалт семинар нь МехТС-д Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа нийт багш, ажиллагчдыг хамарсан 3 дахь удаагийн нэгдсэн семинар юм. 2017 онд “Бид манлайлагчид”, “ISO 9001:2015&CDIO” сэдэвт сургалт семинарууд амжилттай явагдсан бөгөөд МехТС-ийн хамт олон Чанарын менежментийн тогтолцоог Олон улсын ISO 9001:2015 стандартад нийцүүлэх, багш, ажиллагч, оюутан бүрийг манлайлагч болгох, үр дүнд суурилсан идэвхтэй сургалтыг бүрэн нэвтрүүлэх, шинэлэг, бүтээлч, таатай орчин бий болгох болон Механик инженер, тээврийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн тэргүүлэх төв байх зорилт тавин ажиллаж байна.        

МехТС-ийн захиргаа

ЗАРЛАЛ

IAESTE-ийн шугамаар гадаадад мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой оюутнуудад

2018-02-21 12:22:41


Япон улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцахыг[...]

2018-01-18 20:40:17


Багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2017-12-07 10:57:44


“Инновацийг баялаг болгох нь” Гарааны бизнесийн сургалт болно.

2017-12-06 10:46:03


“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна.

2017-11-22 11:16:39


БНСУ-ын Ханъяан Их Сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-д ажиллана

2017-11-20 15:29:39


Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

2017-11-14 19:23:32


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох[...]

2017-10-30 09:45:57


Мицубиши корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2017-10-24 14:03:40


Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтанд урьж байна

2017-10-23 10:45:17


Бусад зарлал