Төрийн шагналтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2019-01-03 22:58:56 | Захиргаа


2019 оны босгон дээр ШУТИС-иас Төрийн соёрхолт хоёр эрхэм төрөн гарлаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн юм. “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлийг туурвисан  Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн ахмад багш, Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэл нарыг ШУТИС-ийн удирдлага, хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мөн төрийн дээд одон медалиар шагнагдсан багш нараа ШУТИС-ийн захирлын зөвлөл болон бусад багш ажилтнууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. “Алтан гадас одон”-гоор БУХС-ийн ахмад багш Шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалтөгс, ахлах багш А.Болормаа, МехТС-ийн ахмад багш С.Галбадрах нар шагнагдсан байна. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ГУУС-ийн ахлах багш Б.Чулуунцэцэг, МехТС-ийн ахлах багш П.Энхбаатар, ҮТС-ийн  дэд профессор Ч.Ганбаатар нар тус тус шагнагджээ.

Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь


ЗАРЛАЛ

Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнгүүдийг Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтанд урьж байна.

2019-01-16 15:15:04


Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс хэрэгжиж эхлэв

2019-01-07 17:17:39


ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт багш, ажиллагчдын дунд зохион байгуулах “ISO 9001:2015 & CDIO-3” сэдэвт сургалт семинарын хөтөлбөр

2019-01-04 19:39:06


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-01-03 23:01:06


Өвлийн сургалтын хичээл сонголт-II

2018-12-24 18:44:50


Багш, ажиллагчдад зориулсан үнэгүй антивирус

2018-12-24 13:51:21


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж байна

2018-12-28 23:38:57


БНСУ-ын Гённам хотын Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ.

2018-11-28 11:12:12


“Төрийн албан хаагчийн загвар шалгалт”-д болно.

2018-11-19 14:34:24


Англи хэлний олимпиадын удирдамж

2018-10-31 22:44:54


Бусад зарлал