Сургалтын алба

Механик, тээврийн сургуулийн Сургалтын алба нь сургалттай холбоотой бүх асуудал, кредит цагийн тооцоо, улирлын шалгалт, элсэлт төгсөлттэй холбоотой мэдээлэл, бүртгэл, оюутны хичээл сонголт, хичээлийн хуваарийн зохицуулалт хийх, сургалтын процессын хэвийн үйл ажиллагааг хангах, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг “Сургалтын нэгдсэн хуанли”-ын дагуу зохион байгуулж хянах, сургуулийн удирдлага, багш оюутнуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр ханган үйлчлэх үүрэгтэй. Оюутан таны амжилттай суралцаж, сайн мэргэжилтэн болохын үндэс нь үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь олж авч, сурах үйл явцдаа зөв зохион байгуулах явдал билээ. Үүний тулд өөрийн зөвлөх багш, сургалтын албатай байнга холбоотой байж зөвлөгөө авахын зэрэгцээ Сургалтын албанаас ажиллуулдаг мэдээллийн самбараас төрөл бүрийн мэдээллийг хоцролгүй авч байхыг зөвлөж байна.

Х.Оюунчимэг. Сургалтын албаны ажилтан. Хүнсний технологи инженер мэргэжлээр 1987 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Дотоод шаталтын хөдөлгүүр
- Машины электрон систем
- Тээврийн менежмент
- Олон улсын тээврийн менежмент
- Логистик менежмент
- Инженер багш

Д.Ганчимэг. Сургалтын албаны ажилтан. Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр 1999 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд 17 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Магистр
- Доктор
- Үйлдвэрлэлийн автоматжуулалт
- Үндэсний тэтгэлэг
- Авто инженерийн эчнээ

Ж.Оюуцэцэг. Сургалтын албаны ажилтан. Механик инженер мэргэжлээр 2007 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд 6 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Үйлдвэрлэлийн механикжуулалт
- Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
- Механик инженрийн багц хөтөлбөр

Л.Пунсалдулам. Сургалтын албаны ажилтан. Олон улсын тээврийн менежмент мэргэжлээр 2006 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Машин үйлдвэрлэлийн технологи
- Метал судлал технологи
- Метал боловсруулалт, засварын үйлдвэрлэл
- Метал боловсруулах технологийн багц хөтөлбөр
- Төрийн сан
- Хөдөө орон нутгийн оюутнуудын замын зардал
- Сургалтын чанар

Б.Дэлгэрмаа. Сургалтын албаны ажилтан. Механик инженер мэргэжлээр 2009 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд 6 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Автомашин ашиглалт, авто аж ахуй
- Нисэх техникийн механик
- Дотоод шаталтын хөдөлгүүр (3-р курс)
- Нисэх техникийн механикийн багцын хөтөлбөр
- Авто инженерийн багцын хөтөлбөр

Т.Батдолгор. Хичээл зохицуулагч. Механик инженер мэргэжлээр 2009 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Батлагдсан төлөвлөгөөний дагуу хичээлийн ерөнхий хуваарийг боловсруулж, UNIMIS системд шивж оруулах, түүнд хяналт тавих
- Xичээлийн жилийн явцад сургалтын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, өөрчлөлт зохицуулалтыг хийх
- Багш нарын цагийн ачааллыг гаргаж, кредит цагийн тооцоо хийх

ЗАРЛАЛ

IAESTE-ийн шугамаар гадаадад мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой оюутнуудад

2018-02-21 12:22:41


Япон улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцахыг[...]

2018-01-18 20:40:17


Багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2017-12-07 10:57:44


“Инновацийг баялаг болгох нь” Гарааны бизнесийн сургалт болно.

2017-12-06 10:46:03


“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна.

2017-11-22 11:16:39


БНСУ-ын Ханъяан Их Сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-д ажиллана

2017-11-20 15:29:39


Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

2017-11-14 19:23:32


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох[...]

2017-10-30 09:45:57


Мицубиши корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2017-10-24 14:03:40


Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтанд урьж байна

2017-10-23 10:45:17


Бусад зарлал