БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


ШУТИС болон БНСУ-ын Чусон их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Гагнуурын инженерийн бакалаврын 3-р ангиас үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Чусон их сургуулийн Гагнуурын тэнхимийн профессор, багш нар 2018 оны 5 дугаар сарын 23-ны лхагва гарагт 11:00 цагаас ШУТТНС-ийн Е-405 Онлайн хурлын танхимд уулзалт ярилцлага хийнэ.

Уг хөтөлбөр нь БНСУ-ын Чусоны их сургууль болон Худалдаа аж үйлдвэр, Эрчим хүчний яамтай хамтран “Ppuri” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улсаас оюутан бэлтгэн сургаж, ажлын байраар 100% хангах боломжтой юм.

------------------------------------------------------------------------------------------------

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ

 - Чусон их сургуулийн 1 жилийн хэлний бэлтгэлийн төлбөрөөс 1 улирлын төлбөрийг 100% чөлөөлөх

 - Бакалаврын сургалтын улирал бүрийн сургалтын төлбөрөөс 33% чөлөөлөх

 - Төгссөний дараа мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож визний ангиллыг сургалтын D хэлбэрээс урт хугацааны хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий E ангилал руу солих

 - Төгссөний дараа Солонгос улс дахь нэр хүнд бүхий томоохон байгууллагуудад (LG, SAMSUNG, HYUNDAI … гэх мэт) ажиллах боломжоор хангах

ТӨГССӨНИЙ ДАРАА ОЛГОГДОХ БОЛОМЖУУД

 - Нэг жилийн цалин 30000$

 - Урт хугацаанд оршин суух зөвшөөрөл

 - Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл

ТАВИГДАХ ШААРДЛАГА

 - Их сургуулийн 3-р курсийн оюутан байх (үндсэн сургуульдаа 4 улирал суралцсан байх)

 - Их сургуулиа төгссөн байж болно (2 жилийн дотор)

 - Инженерийн чиглэлд нарийн мэргэжил харгалзахгүй, голч дүн 2.5-аас дээш байх

 - Гадаад хэлний онооны сертификат байгаа тохиолдолд хавсаргана

 - Гагнуурын инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой байх

 - Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 ба түүнээс дээш шатанд тэнцсэн тохиолдолд үндсэн ангидаа суралцана.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ (англи хэлээр):

-    Анкет бөглөх

-    Дүнгийн хуудас

-    Гадаад паспорт                     

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

11-329081

ЗАРЛАЛ

"АРЖ КАПИТАЛ" ХХКомпани оюутан залуусыг ажилд урьж байна.

2018-05-25 10:34:43


Дотоод Шаталтын Хөдөлгүүр мэргэжлээр төгссөн болон төгсөгч оюутнуудын анхааралд

2018-05-24 16:11:04


БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


"Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа

2018-05-21 11:07:16


“ГАЦУУРТ” ХХК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-05-14 15:29:52


"HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдаанд оролцохыг урьж байна

2018-05-08 09:33:37


Оюутнууддаа "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-д зуны дадлагаа хийхийг урьж байна.

2018-05-04 17:34:10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж[...]

2018-05-04 16:26:53


Оюуны өмч бүтээгч-судлаач нарын анхааралд

2018-04-27 12:26:44


Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

2018-04-24 13:45:23


Бусад зарлал