ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль Бүгд Найрамдах Беларусь улсын хүнд машин үйлдвэрлэлийн томоохон компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болох “Юнайтед белаз машинери" ХХК-тай 2021 оны 12-р сарын 03-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Тус санамж бичигт машин механизмын үйлдвэрлэл, угсралтын чиглэлийг судлах, хамтран эрдэм шинжилгээний ажил, онол, практикийг хурал, семинарыг зохион байгуулах, инноваци, шинэ технологи нөү-хауг практикт нэвтрүүлэх, нутагшуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, профессор, багш, ажилчдын сурах, туршлага судлах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, дадлага хийх, сургалт зохион байгуулахаар харилцан тохиролцов.
Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Горелик Дмитрий Николаевич, элчин сайдын зөвлөх Мрочек Валерий Геннадьевич, “Юнайтед белаз машинери" ХХК-ийн ерөнхий захирал Слободский Леонид Яковлевич, тус компанийн албаны зочид төлөөлөгчид, МехТС-ийн удирдлагууд, профессор багш нар оролцов.
Мөн тус компанийн нэрэмжит оюутны хичээлийн танхимыг бүрэн шинэчлэн тохижуулж, мэргэжлийн оюутан залуусын сурч, хөгжих таатай орчныг бий болгов.
Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн БНСУ-ын ЭСЯ-ны зочид төлөөлөгчид болон хамтран зохион байгуулсан “Юнайтед белаз машинери" ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилтыг хүсье !
ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль
МехТС-ийн оюутны Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө
МехТС-ийн МҮТС-ын эрхлэгч Г. Оюунбат Гунжүгийн Үндэсний Их Сургуульд ажлаад ирлээ.
ШУТИС, ХААИС, ҮБХИС-ийн ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛИУДЫН ДУНДАХ СПОРТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨВ.
ШУТИС-ийн нэрэмжит “ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” улсын нээлттэй IV олимпиадын 1-р шат МехТС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдлаа.
МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА