“МОНГОЛ ИНЖЕНЕР- 2022” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
ganbii

Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, үйлдвэр, албан байгууллагуудтай хамтран шинэ техник технологи, зохион бүтээх үйл ажиллагааг инженерийн төсөл, тооцооны загварчлалын сүүлийн үеийн арга технологиор өргөжүүлэн хөгжүүлэх, инженер техникийн ажилтан, оюутнуудын мэдлэг ур чадвар, их дээд сургуулийн сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол инженер -2022” нэгдсэн үйл ажиллагаа нь Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механикийн болон CAD/CAE/CAM-ийн улсын олимпиад төрлүүдээр 2022 оны 4-р сарын 22-24-ний өдрүүдэд ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.

“Монгол инженер-2022” нэгдсэн үйл ажиллагааг “Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо” болон “Эс эл эс беарингс монголиа” ХХК, “Түмэн төмөрт” ХХК, “Флсмидт монголиа” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголбазальт” ХХК, “Мон торх” ХХК,” Шинжидай металл” ХХК, “Моншибасаки” ХХК,”Чиглэл” ХХК, “Төмөр замын дээд сургууль”, “Хөдөө аж ахуйн их сургууль”, “Шинэ монгол технологийн дээд сургууль”-иас ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.

 

Олимпиадын нээлт, үйл ажиллагаанд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал док (Ph.D), проф., Д.Цолмонбаатар; ШУТИС, МехТС-ийн захирал док, дэд проф., Ж.Хашбат, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбооны удирдах зөвлөлийн дарга С.Арслан, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ЗМЗ-ын дарга Б.Баасансүрэн гадна ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан “Эс эл эс беарингс монголиа” ХХК, “Түмэн төмөрт” ХХК, “Флсмидт монголиа” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголбазальт” ХХК, “Мон торх” ХХК,” Шинжидай металл” ХХК, “Моншибасаки” ХХК,”Чиглэл” ХХК, “Төмөр замын дээд сургууль”, “Хөдөө аж ахуйн их сургууль”, “Шинэ монгол технологийн дээд сургууль”, ОБЕГ, БХЯ, ҮБХИС-ын төлөөлөл, багш нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо нь ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан онцлог үйл явдал болж өнгөрлөө.

  

Арга хэмжээнд нийт 23 албан байгууллагын 77 инженер, техникийн ажилтнууд; дотоодын 15 их, дээд сургуулийн 96  оюутан, 70 гаруй профессор багш ажилтнууд оролцлоо.

“Монгол инженер-2022” нэгдсэн үйл ажиллагааны Эрдэм шинжилгээний хуралд 12 их, дээд сургууль, 7 үйлдвэр байгууллагуудыг төлөөлсөн 66 өгүүлэл ирүүлсэнээс 2 салбар хуралдаанд хуваагдан 24 илтгэлийг цахимаар хэлэлцсэн. Мөн 32 ханын илтгэл оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлын шагналт байрууд:

Салбар 1: “Инженерийн боловсрол дахь технологийн шинэчлэлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” хуралдаанд

  • Шилдэг илтгэл: Э. Сувд, Б. Батсүрэн, Т.Ганбат (ШУТИС, Барилга, архитектурын сургууль)

(Орон зайн төсөөлөх чадвар хөгжүүлэх арга зүй болон интерактив динамик хэрэглэгдэхүүн тэдгээрийн нөлөөлөл) 

  • Дэд байр: Ж.Балжинням  (ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль)

(Инженерийн боловсрол олгох сургалтанд виртуаль лаборатори ашиглах боломж 

Салбар 2: “Инженерийн салбар дахь загварчлал ба симуляци” хуралдаанд

  • Шилдэг илтгэл:  Т.Мөнхбат, Х.Батбаяр (ШУТИС, Механик, тээврийн сургууль)

            (Хүндийн өргөлтийн огцом ба түлхэлттэй техникийг харьцуулсан биомеханикийн судалгаа

  • Дэд байр: О.Эрдэнэсайхан  (ХААИС, Инженер технологийн сургууль)

(Дизель хөдөлгүүрийн түлшний шүүрний бохирдол үндсэн үзүүлэлтэд нөлөөлөх нь)                     

Шилдэг Ханын илтгэл:

  • Э.Жаргалсайхан, П.Алтанчимэг, Б.Өсөхбаяр, Ц.Лувсанравдан, Э.Ууганбаяр 

(Марий майнинг сервисис ХХК)

(Гүний уурхайн тусгай зориулалтын эргэх тавцант өргөх ажлын төхөөрөмжийн загварчлал ба  хөгжүүлэлт

                   

Техникийн механикийн улсын олимпиад нь “Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг уснаас гаргах инженерийн шийдэл, тооцоо, технологи боловсруулалт сэдвээр явагдсан энэ жилийн үйл ажиллагааны нэг онцлог байлаа. Уг олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн ҮТС, МехТС, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, ХААИС, ТЗДС, ШМДТС, ИЗОУИС, ТТДС, МКТК зэрэг их, дээд сургууль, коллежийн 9 багийн 45 оюутан оролцлоо. Олимпиадын шүүгчдийн бүрэлдэхүүнд их, дээд сургуулийн багш нараас гадна Сүхбаатар хөлгийг далайн гүнээс татаж гаргах үйл ажиллагаанд оролцсон ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын ахлах мэргэжилтэн, ҮБХИС-ийн профессор, ШУТИС, Нээлттэй боловсролын төвийн багш нар шүүгчээр ажиллалаа.

Техникийн механикийн улсын олимпиадын шагналт байрууд:

  • I байранд  ШУТИС "Эрдэнэт цогцолбор" дээд Сургууль

                               Удирдагч багш: Г.Оюунсүрэн, Л.Ундраа, багийн ахлагч: У.Билгүүн

  • II байранд ШУТИС Механик, тээврийн сургууль

                                Удирдагч багш: С.Батбаатар, багийн ахлагч: Г.Гүнбилэг

  • III байранд Хөдөө аж ахуйн их сургууль

                                Удирдагч багш: Г.Даваасүрэн, багийн ахлагч: Н.Түвшинтөгс

  • Шилдэг удирдагч багшаар  Г.Оюунсүрэн, ШУТИС "Эрдэнэт цогцолбор" дээд Сургууль

                   

Техникийн механикийн улсын олимпиадыг ивээн тэтгэж “Эс Эл Эс Беарингс Монголиа” ХХК компани тэргүүн болон тусгай байр эзэлсэн багууд, удирдсан багш нарт нэрэмжит шагналаа олголоо. 

  • I байранд ШУТИС "Эрдэнэт цогцолбор" дээд Сургууль

                               Удирдагч багш: Г.Оюунсүрэн, Л.Ундраа, багийн ахлагч: У.Билгүүн

  • IV байранд Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль

                                 Удирдагч багш: Г.Номун, багийн ахлагч: А.Өсөхбаяр

  • V байранд Төмөр замын дээд сургууль 

                                Удирдагч багш: С.Ариунболд, багийн ахлагч: Б.Золбоо

  • VI байранд Монгол Коосэн Технологийн коллеж 

                                Удирдагч багш: М.Ган-Эрдэнэ, багийн ахлагч: Ц.Золбаяр

               

Техникийн механикийн улсын олимпиадын төслийн тайлангийн дараа оролцогч сургуулиудын дунд багш нарын дунд сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцлоо.

CAD/CAM/CAE-ийн олимпиад “Оюутан” болон “Инженер, техникийн ажилтан” хоёр ангилалд явагдлаа. “Оюутан”-ны хэсэгт 13 их дээд сургуулийн 51 оюутан, “Инженер, техникийн ажилтан” хэсгийн багийн төрөлд 17 баг, ганцаарчилсан төрөлд 23 байгууллагын 77 инженер техникийн ажилчид оролцож ур ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

СAD/CAM/CAE-ийн улсын олимпиадын шагналт байрууд:

Инженерийн хувийн амжилтаар:

  • I байранд ХАСУ МЕГАВАТТ ХХК-ийн инженер, техникийн ажилтан Ж.Чингис
  • II байранд ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ийн инженер, техникийн ажилтан Е.Жүзжасар
  • III байранд ХАСУ МЕГАВАТТ ХХК-ийн инженер, техникийн ажилтан Н.Цэдэн-Иш
  • Тусгай байранд МАРИЙ МАЙНИНГ СЕРВИСЕС ХХК-ийн инженер,техникийн ажилтан П.Алтанчимэг

Оюутны хувийн амжилтаар:

  • I байранд Ч.Энхшагай Шинэ Монгол Технологийн Дээд сургууль
  • II байранд Д.Бадрал ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль
  • III байранд Э.Тэгш-эрдэнэ ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль
  • Тусгай байранд С.Ану Төмөр Замын Политехникийн Коллеж

Багийн тэмцээнд:

  • I байранд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
  • II байранд Марий Майнинг Сервисес ХХК
  • III байранд Дархангеомаш ХХК  нар тус тус шалгарав.

 

 

               

Олимпиадыг ивээн тэтгэсэн байгууллага, оролцсон сургуулиудын багш, профессоруудын төлөөлөл шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.

          

Зохион байгуулах комисс

УЛААНБААТАР ХОТ,

2022 ОН

facebook хаяг: монгол инженер 2022

цахим хуудас: http://mongol-engineer.mn/