МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ТӨГСӨГЧ БИЗНЕСМЕН, ЭНТЕРПРЕНЕРҮҮДИЙН УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
mes

    2022 оны 10 сарын 14-ний өдөр түүхт ойгоо угтсан бас нэгэн онцлох арга хэмжээг сургуулийн хамт олон маань амжилттай зохион байгуулсан нь ТӨГСӨГЧ БИЗНЕСМЕН, ЭНТЕРПРЕНЕРҮҮДИЙН УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН юм.

   Энэхүү үзэсгэлэн, уулзалтыг МехТС-ийн  үе үеийн төгсөгч нараас өөрийн бизнесээ эхлүүлж, компани байгуулан амжилттай яваа төгсөгчдийг алдаршуулах, тэдгээрийн бизнес, үйл ажиллагааг сурталчилах, таниулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд нийт 20 гаруй энтерпренер компаниуд үзэсгэлэнгээ нээлттэй гаргаж, үзэж сонирхохоор үе үеийн төгсөгч нар идэвхитэй хүрэлцэн ирж оролцлоо. Хөтөлбөрийн дагуу сургуулийн захирал, ахмад багш нар болон төгсөгч бизнесмен энтерпренерүүдийн төлөөлөл Ц.Дүүрэнбилэг захирал мэндчилгээ дэвшүүлж, оролцогч зочид төгсөгч нар сургуулийн лабораториудаар танилцах аялал хийн, эрдэмтэн докторуудын ном, сурах бичиг бүтээлийн багцыг дуудлага худалдаагаар оруулан, оюутан суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг үзэж танилцсан сонирхолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

    Төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойд зориулан уг арга хэмжээнд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан хүрэлцэн ирсэн үе үеийн төгсөгчид дэмжигчиддээ талархал илэрхийлье.

     Мөн сургуульдаа чин сэтгэлийн хандив өргөсөн Сейф Трэйк ХХК, Сейф Арматур ХХК, Төгс Сайн ХХК, CYLPRO ХХК, Блью Грасс ХХК, Автохими ХХК, Эрч Гранд ХХК, Товгор Сайр ХХК, Түвшин Саруул ХХК, KS made Mongolia, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, Асралтбаян Хайрхан ХХК,  Арсайхан ХХК, Баяртгэрэл ХХК, Антон механик инженер ХХК, Зорчигч тээврийн Ховд ХХК, Санко Тек Монголиа ХХК, Ти Эл Моторс ХХК,  Мон Торх ХХК, Карбон Композитс ХХК,  G-Power ХХК, Майн Спек ХХК мөн G.AM17 кодтой Автоинженер хөтөлбөр, G.TL05 кодтой Олон улсын тээврийн менежмент, Тээврийн менежмент мэргэжлийн төгсөгч нартаа сургуулийнхаа хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ингээд арга хэмжээний эргэн тойрны сонин хачинаас зургаар толилуулъя.

 

 

 

МехТС-ийн эрдэмтэн багш нарын оюуны охь шингэсэн, олон жилийнх нь нөр их хөдөлмөр болох 17 ном, товхимол, гарын авлагыг анхны үнэ 499,000 төгрөгнөөс Дуудлага Худалдаа”-нд оруулснаас оролцогчид үнэ хаялцан 1,600,000 төгрөгөөр Сейф Трэк ХХК-ны захирал Ц.Дүүрэнбилэг гардан авлаа.

Төгсөгч бизнесмен, энтрепренерүүд төрөлх сургуульдаа зориулан хандивын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсаны дотор төгсөгч бизнесменүүдийн хамгийн отгон болох роботын эд анги үйлдвэрлэгч “KS made Mongolia ХХК-ны захирал Б.Баянжаргал 8,5 сая төгрөгийн үнэ бүхий компьютерын удирдлагатай суурь машин бэлэглэлээ.

 

Авьяаслаг оюутнууд маань бүтээлийнхээ дээжээс энтерпренер ах эгч нартаа зориулан үзэсгэлэнгээ бас гаргалаа.

Авто инженер мэргэжлийн 1981 оны төгсөгч н.Ганбат өөрийн үнэт цуглуулагнаасаа үзэсгэлэнд тавьж сонирхууллаа.

Төгсөгч бизнесмен, энтрепренерүүд, зочид төлөөлөгчидтэй сургуулийн удирдлага уулзалт хийлээ.

  

Эрдэмтэн багш нар төгсөгч нартайгаа

  

Сургуулийнхаа лабораториор хийсэн аялалын үеэр төгссөн цагаас нь хойш сургууль дээр орчин үеийн шинэ лабораториудтай болсон байгаад төгсөгч нар маань үнэхээр баяртай байгаа нь харагдаж байлаа.

 

 

Оролцогч энтепренерүүддээ талархал гардууллаа.

 

Бум, Бум амортизатор “Safe track”, Safe Armature ХХК-ний                 Төгс сайн ХХК-ний захирал Д. Мягмарсүрэн                                                               захирал Ц. Дүүрэнбилэг

 

Асралт баян хайрхан ХХК-ний захирал Т. Отгонболд                              Товгор сайр ХХК-ний захирал Ч. Намсрай

 

TL моторс ХХК-ний захирал Э. Аянга

 

 

 

Сил про ХХК-ний захирал  З. Нямгэрэл

МехТС-ийн үе үеийн энтерпренерүүд багш нарын хамт