БНСУ-ын Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын ШУ-ны орчин, нөхцөл байдалтай 2 багш томилтоор ажиллаад ирлээ
mes

Тус сургуулийн ЭНБД Н.Пүрэвдорж, Ахисан түвшний салбарын эрхлэгч Д.Цолмонбаатар нар

  • БНСУ-ын Соёлын биет өвийн сургалт, судалгааны байгууллагуудад хадгалалт, хамгаалалтыг хэрхэн хийж буйтай танилцах,
  • Соёлын өвийн салбарын хамтын ажиллагаа, Монголын нөхцөл байдлын талаар хамтарсан семинари зохион байгуулах,
  • LINK байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг зурах

дээрх 3-н зорилготой БНСУ-ын Конжугийн Үндэсний Их сургуульд 2022.10.30- 2022.11.16-ны хооронд Монголын Соёлын өвийн мэргэжилтний чадавхийг сайжруулах төслийн хүрээнд томилолтоор ажилласан юм.

 

Уг томилолтын хүрээнд Бобжү хийдтэй, Соёлын өвийн үндэсний хүрээлэн, Буёо музей, Үндэсний төв музейн хадгалалт, хамгаалалтт, Конжугийн их сургууль зэрэг сургалт, судалгааны байгууллагуудын үйл ажиллагаа болон хичээлийн анги танхим, судалгааны лаборатрориудтай танилцлаа.

 

 

Мөн уг томилолтын хүрээнд БНСУ-ын Конжугийн үндэсний их сургуулийн гадаад хамтын ажиллагаа, онлайн сургалтыг хариуцагч LINK байгууллага, тус сургуулийн Инженерийн сургууль, Механик Тээврийн сургуулиудын гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.