ШУТИС-ийн судлаачдын олон улсад хэвлүүлсэн бүтээлийн “Best research paper-2022” уралдаан дүнгээ гаргалаа.
mes

ШУТИС-ийн олон улсад бүтээл нийтлүүлсэн нийт профессор багш нарын шилдэг бүтээлийг шалгаруулдаг "Best Research Paper 2022" уралдаан явагдаж дүнгээ гаргалаа. 

Уг уралдаанд тус сургуулийн ТМТ-ийн эрхлэгч доктор, (Ph.D) Ш.Цоож, доктор, (Ph.D) С.Дэлгэрмаа нар хамтран Comparative Study on The Results of Student Assessment Data Developed by SURE Model бүтээлээр, МҮС-ын хөтөлбөр хариуцсан дэд профессор доктор, (Ph.D) Л.Тэлмэнбаяр Fabrication of a superhydrophobic surface on Al alloy 5052 via combined anodic oxidation and fluorination treatment бүтээлээр,МҮС-ын ахлах багш  доктор (Ph.D), дэд профессор О.Галаа  Laser processing of high chromium white iron бүтээлээр,ТМТ-ийн Биомеханикийн судалгааны лабораторийн судлаач, ШУТИС-ийн НБТ-ийн захирал Д.Ганбат Characteristics of the Electrophysiological Properties of Neuromuscular Motor Units and Its Adaptive Strategy Response in Lower Extremity Muscles for Seniors with Pre-Sarcopenia: A Preliminary Study зэрэг бүтээлүүдээр амжилттай оролцлоо.

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн газраас зохион байгуулсан уг арга хэмжээнд МехТС-иа төлөөлөн амжилттай оролцсон нийт эрдэмтэн судлаач нартаа баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.