Хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалт явагдлаа
mes

МехТС 2022-2023 оны хичээлийн жилийг Хөтөлбөрийн шинэчлэл хийх зорилтын ажлын хүрээнд сургалтын шинэ хөтөлбөр боловсруулах, одоогийн хөтөлбөрүүддээ сайжруулахад арга зүйн зөвлөгөө авах зорилгоор МехТС-ийн Хөтөлбөрийн дэд хороо, Багшийн хөгжлийн баг, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад ХДХ-ны гишүүд, хөтөлбөр хариуцсан дэд профессорууд болон хөтөлбөр хэрэгжүүлдэг багш нарын төлөөллүүдээс бүрдсэн нийт 26 профессор багш нар хамрагдсан. Сургалтыг ШУТИС-ийн НБТ-ийн мэргэжилтэн Д.Ариунболор, М.Түмэндэлгэр, ҮТС-ийн профессор Д.Түмэнболд нар дараах агуулгын хүрээнд сонирхолтойгоор удирдан зохион байгуулав. 

“Боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх нь​”
“Хичээлийн суралцахуйн үр дүнг тодорхойлох нь​”

“Хувь хүний болон мэргэжлийн ур чадваруудын онцлог”
“Суралцагчийн далд хэрэгцээнд тулгуурлан нийтлэг дүр төрхийг тодорхойлох нь ​/SPICE, PERSONA/​”
“Үйлдвэржилтийн өнөөгийн байдал, ирээдүйн төгсөгч ба ур чадварууд”​