ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, ШУТИС-ийн харъяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
mes

2023 оны 02 сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, ШУТИС-ийн харъяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус үйл ажиллагаанд Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), Монгол Улсын Байгаль орчны Гавьяат ажилтан Ц.Банзрагч, Эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) С.Мурзабек, Механик, тээврийн сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ж.Хашбат, ЭНБД, доктор (Ph.D), дэд профессор Н.Пүрэвдорж, Техникийн механикийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Ш.Цоож нар болон МехТС-ийн прфессор багш, ажилтнууд оролцлоо.    

 

Механик, тээврийн сургууль болон Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Тэр бум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуш модны самар хураах ажлыг механикжуулах, ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг байгальд ээлтэй дэшилтэд технологид суурилсан төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.