ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “ABU ROBOCON-2023” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг HTL ХХК ивээн тэтгэж хамтран ажиллахаар боллоо
mes

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн болон HTL ХХК-ийн төлөөлөл уулзалт зохион байгуулан хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Уулзалтад HTL ХХК-ийн Менежер Б.Эрдэнэсайхан, Төслийн менежер С.Отгонбаяр, Механик, тээврийн сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ж.Хашбат, Механик, мехатроникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Дондогжамц, багш Ж.Давааням болон Робокон багийн оюутнууд оролцлоо

  

Хамтын ажиллагааны хүрээнд HTL ХХК-ийн зүгээс Механик, тээврийн сургуулийн “ABU ROBOCON-2023 үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг ивээн тэтгэх, оюутны дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар боллоо.  

 

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захиргаа