Танилцах дадлага хийлээ
mes

МехТС-ийн Логистик менежмент, Тээврийн менежментийн хөтөлбөрийн оюутнууд танилцах дадлагын хүрээнд уламжлал ёсоор эх орныхоо өмнөд хилийн боомт Замын -Үүдийн логистик төв, төмөр замын шилжүүлэн ачилт, авто тээвэрлэлт, гаалийн үйл ажиллагаа, зорчигч тээвэрлэлттэй танилцаж улмаар БНХАУ-ын Эрээн хотод зочиллоо.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнд тусалж, дэмжсэн УБТЗ ХНН, Замын-Үүдийн гаалийн газар, Замын -Үүдийн АТҮТ-ийн удирдлага хамт олонд Логистик тээврийн менежментийн хөтөлбөрийн багш оюутнуудаас талархал илэрхийлье.