"Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ
mes

Монгол улсад инновацын соёл, экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээ 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээ 2023 оны 6 сарын 5-наас 11-ний өдрүүдэд нэг долоо хоногийн турш олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана.  

6 сарын 5 -ны Даваа гариг 

  • "Инновацын түншлэл" форум, үзэсгэлэн - Монголын худалдаа аж үйлдвэрийн их танхимд 10:00 цагаас болно.  (Багш, судлаачид оролцох боломж нээлттэй) 
  • Inclusive Society/Design Thinking семинар - Блю скай зочид буудал, Кристал танхимд болно. 
  • "Эрдэм хакатон" судлаачдын гарааны бизнесийн уралдааны сүүлийн шатны шалгаруулалт (Demo Day) -  Мэдээллийн технологийн үндэсний паркт болно.

6 сарын 6-ны Мягмар гариг 

  • "DX Cup Mongolia" цахим технологид суурилсан оюутны залуусын бизнес уралдааны сүүлийн шат (Demo Day) - Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд болно. 
  • Их сургуулиудын инновац, шинэ технологийн танилцуулга, уулзалт  - 5 их сургуулийн патент, технологийн танилцуулга - МУИС-ийн Багш оюутны хөгжлийн ордон -502 тоот танхимд 12:30 -аас болно. ШУТИС  5 технологи танилцуулна

6 сарын 7-ны Лхагва гариг 

  • "Corporate social responsibility for innovation" сэдэвт форум - Блю скай зочид буудал болно. 
  • Ахлах ангийн сурагчдад зориулсан "STEM" воркшоп эхний өдөр - ШУТИС-ийн 8 дугаар байрны 805 тоотод болно. 

6 сарын 8-ны Пүрэв гариг 

  • "ICT Mindgolia Forum-2023" - Шангри-Ла зочид буудлын их танхимд болно.  
  • Agri Showcase Tour арга хэмжээ - Хөдөө аж ахуйн их сургууль дээр зохион байгуулагдана. 
  • Ахлах ангийн сурагчдад зориулсан "STEM" воркшоп 2 дахь өдөр - ШУТИС-ийн 8 дугаар байрны 805 тоотод болно. 
  • Залуу судлаачдын "Best Paper Awards 2023" - Санхүү, эдийн засгийн их сургууль дээр зохион байгуулагдана. 

6 сарын 9-ний Баасан гариг 

  • ICT Expo - "Монголын инновацын 7 хоног-2023" болон Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн - Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт зохион байгуулагдана.  
  • Ахлах ангийн сурагчдад зориулсан "STEM" воркшоп 3 дахь өдөр - ШУТИС-ийн 8 дугаар байрны 805 тоотод болно. 

6 сарын 10,11-ний Бямба, Ням  гариг 

  • ICT Expo - "Монголын инновацын 7 хоног-2023" болон Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн - Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт үргэлжилнэ. 
  • Start-Up Show case арга хэмжээ -  White Rock Center-т болно. (Бямба гаригт)

Жич: Арга хэмжээтэй холбоотой мэдээллийг Монголын Инновацийн 7 хоног / Mongolian Innovation Week | Ulaanbaatar | Facebook хуудсаар авна уу. 

 

ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төв