ШУТИС-ийн Механик тээврийн сургууль Монгол улсын хөгжлийн тэргүүлэх мэргэжлийн чиглэлүүд болох “Металлурги, металлын технологи”, “Нисэх техникийн механик”, “Авионик” бакалаврын хөтөлбөрүүдээ БМИҮЗ-ийн Инженерчлэл чиглэлийн мэргэжлийн зөвлөлөөр магадлан итгэмжлүүлж гэрчилгээгээ гардан авлаа. Ийнхүү өмнө нь магадлан итгэмжлэгдсэн Логистик менежмент (Нийлүүлэлтийн сүлжээ, логистик), Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Механик инженерчлэл, Машин үйдвэрлэлийн технологи, Авто инженерчлэл хөтөлбөрүүдийн хамт манай сургуулийн бакалаврын сургалтын 8 хөтөлбөр үндэсний хэмжээний чанарын баталгаажуулалтыг ханган амжилттай хэрэгжиж буйгаа хөндлөнгийн үнэлгээгээр магадлуулаад байна.
Өөрийн үнэлгээний тайлангаа бичиж амжилттай хамгаалсан Тээврийн салбарын эрхлэгч И.Базаррагчаа, дэд профессор Т.Эрдэнэбат тэргүүтэй нисэхийн хөтөлбөрийн хамт олон, Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч Г.Оюунбат, профессор М.Дэлгэрмаа тэргүүтэй металлургийн хөтөлбөрийн хамт олонд халуун баяр хүргэж гүн талархал илэрхийлье.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж, ахиц дэвшлийн талаар зөвлөмж зөвлөгөө өгсөн мэргэжлийн шинжээчид, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хувь нэмрээ оруулдаг ШУТИС-ийн нийт эрдмийн хамт олондоо талархал дэвшүүлье.
“Бакалавр оюутны эрдэм шинжилгээ” -ний хурал амжилттай болж өндөрлөлөө.
МехТС-ийн оюутан Оюу Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээнд хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 8 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдлээ
Япон услын Мира Про ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Механик, Тээврийн Сургууль МҮХАҮТ-тай хамтран ажиллана