Логистик менежмент хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ
Хөтөлбөрийн индекс: 041308
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: II бүлэг – Математик, Англи хэл, Орос хэл
Дагалдан хичээл: Математик, Физик, Хими, Нийгмийн тухай мэдлэг, Газар зүй, Монголын түүх, Англи хэл, Орос хэл, Монгол хэл, Биологи
Босго оноо: Суурь, дагалдан хичээлүүдээс тус бүр нэг хичээлийн оноог босго оноонд тооцно.

  • Суурь хичээл – 480 оноо
  • Дагалдан хичээл – 480 оноо

“Логистик менежмент” мэргэжлийн танилцуулга: Логистик менежмент мэргэжлээр төгсөгч нь шинжлэх ухаан, логистик менежмент болон гадаад хэлний мэдлэгтэй, бараа материалын нөөцийн урсгал, түүнтэй уялдан бий болох мэдээлэл болон санхүүгийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, интеграцичилах, хянах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх дадал хэвшилтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  •  Монгол улсдаа анхдагч хөтөлбөр
  • Зөвхөн ШУТИС-д хэрэгждэг
  • Хөрвөх чадвар сайтай
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Замын-Үүд, Эрхүү хотуудад дадлага хийдэг
  • Ажлын байрны эрэлт жил бүр нэмэгдэж байна.

Төгсөгчдийн ажлын байр: 

  • Тээвэр зуучийн компанид удирдах ажилтан, менежер;
  • Үйлдвэрийн газруудад хангамжийн болон түгээлтийн логистик менежер;
  • Худалдааны байгууллагуудад худалдан авалтын болон тээвэр логистикийн менежер;
  • Терминал, агуулах, логистик төвүүдэд үйл ажиллагааг удирдах менежер;
  • Бөөний болон жижиглэнгийн худалдаанд хангамжийн болон түгээлтийн логистик менежер;
  • Уул уурхайн байгууллагад логистик менежер;
  • Тээврийн байгууллагуудад ачаа тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн;
  • Салбарын чиглэлийн сургуулиудад мэргэжлийн багш.

 

БУСАД ЦЭСҮҮД
Авто инженер хөтөлбөр Нисэх техникийн механик хөтөлбөр Логистик менежмент хөтөлбөр Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөр Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр Механик инженерчлэл хөтөлбөр Металл судлал, технологи хөтөлбөр Металлурги, металын технологи хөтөлбөр Машин үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөр Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл хөтөлбөр Авионик хөтөлбөр Машины электрон систем хөтөлбөр Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр Барилга замын машин тоног төхөөрөмж хөтөлбөр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сөүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр