Машин үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ

Хөтөлбөрийн индекс: 071507

ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик Дагалдан хичээлүүд: Физик, Гадаад хэл, Хими, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн аль нэг

Босго оноо: Аль нэг хичээлээр үндэсний босго оноо давсан байх

МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ хөтөлбөрөөр төгсөгч нь CAD/CAM/CAE системийн талаар өргөн мэдлэгтэй хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, засварын газруудад эд анги, машин механизмын зураг төсөл боловсруулах, зохион бүтээх, үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийг ашиглах, засварлах, үйлдвэрлэлийн бизнес төсөл зохиох, машин төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн процессыг удирдан зохион байгуулах, хянах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн механик инженер болно.

Төгсөгчдийн ажлын байр: “Эрдэнэт” үйлдвэрийн засвар механикийн завод, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөр зам, Дулааны цахилгаан станцууд, Японы “Тоёото” компани, “Оюу толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс”, “Экобус”, “Бэрэн”, “Ора Металл” болон хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр, компаниудын засварын цехэд механик инженерээр, Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, судалгааны байгууллагуудад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажилладаг.

Манай төгсөгчдийн ирээдүйд бий болох ажлын байр

Монгол Улсын Засгийн Газраас баримталж буй бодлогын хүрээнд

  • Дорноговь аймагт 1жилд 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай “Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбогдон 600 ажлын байр
  • Төв аймгийн Баяндэлгэр суманд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” байгуулахтай холбогдон 1000 ажлын бай
  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбогдон 600 ажлын байр
  • “Дархан-Сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл” -ийн хүрээнд 600 ажлын байр тус тус шинээр бий болно.
  • “Болд Төмөр Ерөө гол”-ын баяжуулах, ангижруулах үйлдвэр
  • Замын-Үүдийн ширэм хайлах үйлдвэр

 

БУСАД ЦЭСҮҮД
Авто инженер хөтөлбөр Нисэх техникийн механик хөтөлбөр Логистик менежмент хөтөлбөр Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөр Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр Механик инженерчлэл хөтөлбөр Металл судлал, технологи хөтөлбөр Металлурги, металын технологи хөтөлбөр Машин үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөр Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл хөтөлбөр Авионик хөтөлбөр Машины электрон систем хөтөлбөр Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр Барилга замын машин тоног төхөөрөмж хөтөлбөр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сөүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр