Манай сургууль Монгол Улсын боловсрол, Шинжлэх ухаан, технологийг болон ШУТИС, МИС-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнүүдэд дэвшүүлсэн эрхэм зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Эх орныхоо хөгжлийн эх булаг болсон өндөр мэдлэг, дадал чадвартай, өргөн боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэх манай сургуулийн эрхэм зорилго бол “Орчин үеийн техник, технологи, эдийн засаг, менежментийн мэдлэгтэй механик инженер, салбарын менежментийн олон улсын жишигт хүрсэн мэргэжилтэнг бакалавр, магистр, докторын шатлалаар бэлтгэж, нийгэмдээ чанартай үйлчилгээ үзүүлэх” явдал мөн. Үүний тулд: Cургалтын чанар, шинжлэх ухааны түвшинд гол анхаарлаа хандуулж, техник технологийн хөгжлийн ололтыг ашиглан сургалт явуулах, технологийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэх, эрдэм судлалын чадавхийг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх; |
| |