Бакалавр

Магистр

Доктор

Мэргэжил дээшлүүлэх сургалт

Бакалаврын сургалтын хөтөлбөр, мэргэжлийн жагсаалт

Индекс Хөтөлбөрийн нэр Мэргэжлийн нэр
071402 Үйлдвэрлэлийн автоматжуулалт Машины электрон систем
Механик системийн загварчлал
Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт
071501 Механик инженер Үйлдвэрлэлийн механикжуулалт
Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
Механик инженер /хамтарсан/ Хүнсний үйлдвэрлэлийн машин
Текстилийн үйлдвэрлэлийн ашиглалт
Уул уурхайн техник, технологи
071502 Метал боловсруулах технологи Машин үйлдвэрлэлийн технологи
071503 Метал судлал, технологи Метал судлал, технологи
071601 Авто инженер (өдөр болон эчнээ) Автомашин ашиглалт, авто аж ахуй
Дотоод шаталтын хөдөлгүүр
071602 Нисэх техникийн механик Нисэх техникийн механик
Авианик
041305 Логистик менежмент Логистик менежмент
041302 Менежмент /хамтарсан/ Тээврийн менежмент

Үндсэн хөтөлбөр, мэргэжлүүд

071601 Авто инженер /өдрийн болон эчнээ/

- Автомашины ашиглалт, авто аж ахуй
"Автомашины ашиглалт, авто аж ахуй" мэргэжлээр төгсөгчид нь улс орны бүхий л салбарт ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээг зохион байгуулж гүйцэтгэхээс гадна автомашины ашиглалтыг сайжруулах, хөдөлгөөнй аюулгүй байдлыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зэрэг автотээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, дээрх чиглэлээр зохион бүтээх болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.
- Дотоод шаталтын хөдөлгүүр
"Дотоод шаталтын хөдөлгүүр" мэргэжлээр төгсөгчид нь автомашин, уул уурхайн хүнд механизм, барилга замын машин, зүтгүүрийн вагон депо зэрэг дотоод шаталтын хөдөлгүүр ашигладаг бүхий л салбаруудад ажиллах чадвартай дотоод шаталтын хөдөлгүүрийн механик инженер болж бэлтгэгдэнэ.

071602 Нисэх техникийн механик

- Нисэх техникийн механик
Нисэх хэрэгслүүдийн (онгоц, нисдэг тэрэг) бүтэц, зохион байгуулалт, техникийн үйлчилгээний технологи, засвар шинэчлэлд ашиглагддаг тоног төхөөрөмжүүдийн талаар Олон улсын нисэхийн байгууллагын шаардлагын төвшинд мэдлэг эзэмшинэ. Нисэх техникийн механик, инженерээр бэлтгэгдсэн төгсөгчид иргэний нисэхийн агаарын тээврийн компаниуд, цэргийн нисэхийн анги нэгтгэлүүдэд мэргэжлээрээ ажиллах боломжтойгоос гадна нисэх буудлууд дахь нисэх техникийн засвар, ашиглалт үйлчилгээний албыг удирдан зохион байгуулах, зохион бүтээх товчоо болон нисгэгчгүй нисэх аппарат ашигласан өндөр технологийн компаниудад нисэхийн онгоц-хөдөлгүүрийн инженерээр ажиллах боломжтой.
- Авионик
Агаарын хөлгийн (онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх комплекс г.м) цахилгаан хэрэгслийн, автомат жолоодлогын, инерциал навигацын, радио, радио навигацын системүүдийн онолын суурь мэдлэгийг Олон улсын нисэхийн байгууллагын шаардлагын төвшинд мэдлэг эзэмшиж, агаарын хөлгийн цахилгаан хэрэгслийн засвар, техник үйлчилгээг дүрэм зааврын дагуу гүйцэтгэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай нисэхийн цахилгаан хэрэгслийн инженер болж бэлтгэгдэнэ.

041305 Логистик менежмент

- Логистик менежмент
"Логистик менежмент" мэргэжлээр төгсөгчид нь үйлдвэрлэлийн эхний шатнаас эцсийн хэрэглэгч хүртэлх материал, санхүү, хүний нөөц болон мэдээллийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, хянах чадвартай бүх шатны бизнесийн байгууллагууд, үйлчилгээний салбар, олон улсын байгууллага, тээвэр зуучийн байгууллагууд, үйлдвэрлэл, логистик байгууллага, худалдааны салбар, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажиллах боломжтой.

041302 Менежмент /хамтарсан/

- Тээврийн менежмент

071501 Мехник инженер /хамтарсан/

- Хүнсний үйлдвэрлэлийн машин аппарат
- Текстилийн үйлдвэрлэлийн машин ашиглалтын инженер
- Уул уурхайн техник, технологи

071402 Үйдвэрлэлийн автоматжуулалт

- Машины электрон систем
Машины электрон систем мэргэжлийн мэргэжилтэн нь механикийн ба электроникийн онолын үндсэн мэдлэг эзэмшиж, автомат хяналт, удирдлагын систем бүхий машин механизм, тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүтцийг нарийн мэддэг, тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ ба тохируулгын ажлыг гардан гүйцэтгэх, салбарын үйлдвэрлэлийг удирдаж зохион байгуулах чадвар эзэмшинэ.
- Механик системийн загварчлал
Механик системийн загварчлал мэргэжлээр элсэн суралцсанаар техник, тоног төхөөрөмжийн зохион бүтээлтийн онолын мэдлэгийг бүрэн эзэмшихийн зэрэгцээ механикийн онол, электроникийн суурь мэдлэг, чадвартай болох буюу инженерийн тооцооны тулгамдсан асуудлуудыг шийдэхэд зураг төсөл, загварчлал (симуляци), автоматжуулалтын програм хангамжийг (Mathlab, Ardiono, Proteus, SolidWorks, Ansys...) ашиглах чадвартай бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.
- Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт
Хөнгөн үйлдвэрлэлийн автомат удирдлагатай (PLC) тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг хянах, ашиглах засвар үйлчилгээ болон, найдвартай ажиллагааг хариуцсан бие даан тооцоо судалгаа хийх чадвартай мэргэжлийн инженерийг бэлтгэж хүнсний үйлдвэр, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, яам агентлаг, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах, бие даан тооцоо, судалгаа хийх чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

071501 Механик инженер

- Үйлдвэрлэлийн механикжуулалт
Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр суралцагчид нь барилгын үйлдвэрлэлийн механикжуулалт, замын байгуулалтын ажлын механикжуулалт, өргөх, тээвэрлэх, ачиж буулгах ажлын механикжуулалт гэсэн чиглэлүүлээд нарийн мэргэшин суралцах бололцоотой. Иргэний ба үйлдвэрлэлийн, инженерийн байгууламжийн угсралт, суурилуулалт, засал чимэглэлийн ажлын болон төмөр зам, зам гүүрийн байгууламжийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолын асуудлыг иж бүрэн шийдвэрлэх, гүйцэтгэх, зохион байгуулах, удирдах чадвартай инженер техникийн ажилтан болж бэлтгэгдэнэ.
- Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж мэргэжлээр суралцагчид төрөл бүрийн барилгын материал дуу болон дулаан тусгаарлах материалын, бетон, төмөр бетоны, царууц болон керамик тоосго, хавтанцар, блок, ханын материал, шилний үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, оношлол, зохион бүтээлт үйлдвэрлэлийг удирдах чадвартай инженер техникийн ажилтан болж бэлтгэгдэнэ.

071502 Метал боловсруулах технологи

- Машин үйлдвэрлэлийн технологи
Машин үйлдвэрлэлийн технологи инженер нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эх орныхоо метал боловсруулалт, машин үйлдвэрлэл болон засвар механикийн бүхий л газруудад метал зорох суурь машин дээр ажиллах, эд ангийн механик боловсруулалтын технологи, цутгуур болон даралтаар боловсруулах технологи, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн процессыг хянан удирдах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

071503 Метал судлал, технологи

- Метал судлал, технологи
Металлург ба метал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт метал хайлуулах, металыг даралтаар боловсруулах, цутгуур, металын ширээлт, механик боловсруулалт хийх, үйлдвэрийн технологи, илчийн боловсруулалтын технологиудыг зохиох, метал судлалын шинжилгээ, судалгаа хийх инежер, судлаач, зохион бүтээгч, зохион байгуулагч зэрэг ажлыг хийж гүйцэтгэх чадвар бүхий болж бэлтгэгдэнэ.
5

ДОЛОО ХОНОГ



Оюутан залууст зориулсан Олон Улсын хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдах боломжууд
2017-09-19

ХААН Банкны нэрэмжит 2, 3, 4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
2017-09-05

БНСУ-ын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр
2017-08-31

Чусон их сургуульд гагнуурын инженерийн чиглэлээр 100% тэтгэлэгтэй суралцуулах тусгай хөтөлбөр
2017-08-31

Нийт багш, ажилчдын анхааралд
2017-08-31

Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалга явагдана
2017-08-21

Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын бүрдүүлэх материал
2017-08-15

2017 - 2018 хичээлийн жилд шинээр элсэгч оюутаны бүрдүүлэх материал
2017-08-15

2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутнуудын эрүүл мэндийн үзлэг
2017-08-15

2016 - 2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн баярын урилга
2017-06-16

САЛБАР, ТЭНХИМ

Тээврийн салбар
Машин үйлдвэрлэлийн салбар
Механик, мехатроникийн салбар
Техникийн механикийн тэнхим

ҮНДСЭН ЦЭС

Нүүр хуудас
Бидний тухай
Сургалт
Эрдэм шинжилгээ
Салбар
Гадаад харилцаа
Оюутан
Төгсөлт
Холбоо барих

МАНАЙ ХАЯГ

Шинжлэх ухаан технологийн их сургууль
МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж
Шуудангийн салбар-36
Утас: 976-11-341913
Факс: 976-11-341913
Цахим хаяг: smet.info@must.edu.mn
© Механик, тээврийн сургууль 2017 он