Тээврийн салбар

Машин үйлдвэрлэлийн салбар

Механик, мехатроникийн салбар

Техникийн механикийн тэнхим

Тээврийн салбар

Тээврийн салбар нь “Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр бакалавр, магистр, доктор, Дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлээр бакалавр магистр, Нисэх техникийн механикийн мэргэжлээр бакалавр магистр, Авианик мэргэжлээр баклавар магистр, Логистик менежмент мэргэжлээр баклавр, Тээврийн менежмент мэргэжлээр бакалаврын сургалтуудыг тус тус явуулж байна.

Салбарын эрхлэгч Ц.Цэвэгжав – дэд профессор, доктор (Ph.D). 1978 онд ПДС-ийн “Авто машин, авто аж ахуй” мэргэжлээр төгссөн. 1999 онд ТИС-ийн магистрантур, 2003 онд докторантур тус тус төгссөн. 2005 онд боловсролын доктор-ын (Ph.D) зэрэг хамгаалсан. 1978-2003 онуудад багш, тэнхмийн эрхлэгчээр, 2004-2007 онуудад дэд захирлаар, 2006-2014 онуудад багийн тэргүүлэх профессороор 2014 оноос тээврийн салбарын эрхлэгчээр тус сургуульд 38 дахь жилдээ ажиллаж байна.

Тээврийн салбарын зөвлөх профессор Д.Готов - Доктор (Dr.Sc). 1968-1973 онд Монгол улсын их сургуулыг Автоинженер мэргэжлээр төгссөн. 1976-1980 онд хуучнаар Чехословак улсын Жилина хотын Тээврийн дээд сургуулийг аспирантурт суралцаж, Техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтэнийн зэрэгтэй (CSc) төгссөн. 1985-1987 онд Гадаад явдлын яамны дэргэдэх Англи хэлний өглөөний курс төгссөн. 1990-1992 онд Словак улсын Жилина хотын Тээврийн дээд сургуулийг доктронтурт суралцаж, Шинжлэх ухааны докторын зэрэг (Dr.Sc) хамгаалсан. 1996-1997 онд Их Британийн Лийдсийн их сургуульд суралцаж , Тээврийн төлөвлөлт, инженерийн /авто зам, төмөр зам/ шинжлэх ухааны мастерийн зэрэгтэй (MCs) төгссөн. 2005-2008 онд Канадад дипломатуудад зориулсан Франц хэлний оройн дээд курс төгссөн. Тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна.

Ахмад багш, профессор Л.Лхагваа - доктор (Ph.D). 1967 онд Москва хотын цэргийн академи, 1981 онд Киев хотын иргэний нисэхийн инженерийн дээд сургуулийн аспирантур төгссөн. Тус сургуульд 15 дахь жилдээ багшилж байна.

Ахмад багш Б.Асралт - доктор (Ph.D), профессор. 1978 онд ОХУ-ын Иркутск хотын УАААДС-ийг “Авто тээврийн эдийн засаг, зохион байгуулалт” мэргэжлээр төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 2004 онд ШУТИС-д удирдахуйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тус сургуульд 38 дахь жилдээ багшилж байна.

Профессор Б.Баярсүрэн – дэд профессор, доктор (Ph.D). 1980 онд Ворошиловградын Машин үйлдвэрлэлийн дээд сургууль төгссөн. Механик инженер мэргэжилтэй. 2004 онд ШУТИС-д боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тус сургуульд 35 дэх жилдээ ажиллаж байна.

Дэд профессор Б.Батмөнх - дэд профессор, доктор (Ph.D). 1975 онд ОХУ-ийн цэргийн академийг Автомашины үйлдвэрлэл засвар, ашиглалтын механик инженерийн мэргэжлээр төгссөн, 1997 онд ОХУ-ийн цэргийн академид докторын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 14 дэх жилдээ ажиллаж байна.

Дэд профессор Б.Эрдэнэбат - профессор, доктор (Ph.D). 1998 онд ОХУ-ын Москва хотын Н.Е.Жуковын нэрэмжит агаарын цэргийн инженерийн академи, 2001 онд ОХУ-ын Москва хотын Цэргийн нисэхийн ТИС–д боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тус сургуульд 15 дахь жилдээ ажиллаж байна.

Дэд профессор Д.Өнөрсайхан - доктор (Ph.D), дэд профессор. 1990 онд ЗХУ-ын Украины Мариуполь хотын Металлургийн дээд сургуулийг “Дулааны инженер” мэргэжлээр төгссөн. 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг “ Эдийн засагч бизнес судлаач” мэргэжлээр тус тус төгссөн. 2008 онд “Монгол сүүний жижиг үйлдвэрийн дахин бүтэцлэлт” сэдвээр эдийн засгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 2012-2015 онуудад ахлах багш, 2016 оноос Дэд профессороор тус сургуульд 4 дэх жилдээ ажиллаж байна.

Ахлах багш Ж.Мягмаржав - Докторант. 1976 онд МУИС, 1999 онд ТИС-ийн магистрантур тус тус төгссөн. Механик инженер мэргэжилтэй. 2002-2004 онд дэд захирлаар, 2005-2014 онд Тээврийн профессорын багийн дэд профессороор, 2014 оноос ахалах багш ажиллаж байсан. Тус сургуульд 40 дэх жилдээ багшилж байна.

Ахлах багш Б.Гомбосүрэн – Докторант. 1974 онд ОХУ-ын Краснадор хотын нисэхийн дунд сургууль, 1986 онд Москва хотын агаарын цэргийн академи төгссөн. Тус сургуульд 15 дахь жилдээ багшилж байна.

Ахлах багш Ц.Гантөмөр - Магистр. 1981 онд ОХУ-ын Москвагийн Скрябины академийг “Бараа судлаач” мэргэжлээр төгссөн. 1996 онд Төрийн Захиргаа Удирдлагын хөгжлийн институтийг “Олон Улсын бизнесийн удирдлага” мэргэжлээр төгссөн. Тус сургуульд 15 дахь жилдээ багшилж байна.

Ахлах багш Б.Батбаяр - доктор (Ph.D), дэд профессор. 1984 онд Дархан хотын Барилгын техниккум, 2000 онд УТИС, 2002 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, Хуулийн улсын их сургууль төгссөн. 2004 онд ОХУ-д магистр, 2007 онд ОХУ-д Эдийн засгийн ухааны доктор (Ph.D)-ын цол хамгаалсан. Тус сургуульд 6 дахь жилдээ ажиллаж байна.

Ахлах багш Н.Гомбосүрэн – Докторант. 1994 онд ШУТИС-ийн МИС төгссөн. 1999 онд ТИС-ийн МИС-д, 2008 онд Япон улсын Рицумейканы Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Механик инженерийн мэргэжилтэй. Тус сургуульд 21 дэх жилдээ ажиллаж байна.

Ахлах багш Ц.Нямдулам – Докторант. 1995 онд ОХУ-ын Москва хотын Автомеханикийн Сургууль, 1999 онд ТИС-д магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 20 дахь жилдээ ажиллаж байна.

Ахлах багш М.Дэлгэрнасан – Докторант. 1997 онд ШУТИС-ийн МИС-ийг “Авто машин, авто аж ахуй” мэргэжлээр, 2000 онд ШУТИС-ийн КТМС-ийн магистрантур тус тус төгссөн. 2007-2014 онуудад тус сургуулийн дэд захирал 2015 оноос ахлах багшаар тус сургуульд 19 дэх жилдээ, ажиллаж байна.

Ахлах багш И.Базаррагчаа - доктор (Ph.D). 1998 онд ШУТИС-ийн МИС төгссөн. 2000 онд ШУТИС-ийн магистрантур, 2008 онд Японы Тоёохаши их сургуульд магистрантур төгссөн. Механик инженерийн мэргэжилтэй. Тус сургуульд 18 дэх жилдээ ажиллаж байна.

Ахлах багш Л.Чулуунцэцэг - Докторант. 1999 онд ШУТИС-ийн КТМС-ийг “Бизнесийн удирдлагын санхүүгийн менежмент” мэргэжлээр бакалавр, 2002 онд магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 16 дэх жилдээ багшилж байна.

Ахлах багш А.Эрдэнэтуяа - Докторант. 2004 онд Москвагийн Авто замын техникийн их сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн. Замын хөдөлгөөн зохион байгуулалтын инженерийн мэргэжилтэй. Тус сургуульд 12 дахь жилдээ багшилж байна.

Ахлах багш Г.Цогтжаргал - Докторант. 2003 онд ШУТИС-ийн МИС-ийг “Автомашин авто аж ахуй” мэргэжлээр төгссөн. 2004 онд ШУТИС-ийн МИС-д, 2008 онд БНСУ-ын Улсаны Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байна.

Багш С.Ариунбаяр – Докторант. 2002 онд ШУТИС. КтМС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2004 онд ШУТИС. КтМС-д Бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Тус сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байна.

Багш Т.Энхболд – Магистр. 2006 онд ШУТИС-ийн МИС, 2007 онд БНСУ-ын Улсаны их сургууль, 2009 онд ШУТИС-ийн магистрыг тус тус төгссөн. “Нисэх техникийн механик” инженер мэргэжилтэй. Тус сургуульд 8 дахь жилдээ багшилж байна.

Багш Н.Мөнхзул – Магистр. 2001 онд ШУТИС-ийн МИС-ийг “Автомашин, авто аж ахуй” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, 2004 онд магистрын зэрэг хамгаалсан. Механик инженерийн мэргэжилтэй. Тус сургуульд 7 дахь жилдээ багшилж байна.

Багш Д.Бадрах – Магистр. 2008 онд ШУТИС-ийн МИС-ийг “Автомашин, авто аж ахуй” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2009 онд магистрын зэрэг хамгаалж, мөн онд ШУТИС-ийн Докторантурт элссэн. Тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна.

Багш Т.Эрдэнэбат – Магистр. 2008 онд ШУТИС-ийн МИС, 2012 онд БНСУ-ын Улсаны их сургуульд магистр төгссөн. “Нисэх техникийн механик” инженер мэргэжилтэй. Тус сургуульд 5 дах жилдээ багшилж байна.

Дадлагажигч багш Б.Баасандорж - Магистр. 2015 онд ОХУ-ын Самара хотын агаар сансарын Улсын их сургуульд бакалвр, магистрын зэрэгтэй төгссөн. “Нисэх техникийн механик” инженер мэргэжилтэй. Анхны жилдээ багшлаж байна.

Сургалтын мастер Г.Удвал – Магистр. 2006 онд ШУТИС-ийн МИС-ийг “Автомашин, авто аж ахуй” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, 2011 онд ШУТИС-ийн магистрантур төгссөн. Механик инженерийн мэргэжилтэй. Тус сургуульд 9 дэх жилдээ ажиллаж байна.

Сургалтын мастер Н.Чаминцэцэг- Магистр. 2011 онд ХААИС-ийн ИС-ийг “Инженер багш” мэргэжлээр төгсөж, 2016 онд ХААИС-ийн ЭЗБС-ийн бизнесийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна.

Сургалтын мастер Г.Мөнхжаргал – Магистр. ШУТИС-МИС-ийн “Нисэх техникийн механик” ангийг 2013 онд бакалавр, 2015 онд магистрын зэрэгтэй төгссөн. Тус сургуульд 4 дэх жилдээ ажиллаж байна.

Салбарын эрхлэгчийн туслах О.Сайнбилэг – Магистр. 2014 онд ШУТИС. МИС-ийг “Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр төгссөж, 2015 онд ШУТИС. МИС-ийг Механик инженерийн магистрын зэрэгтэй төгссөн. Тус сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байна.

5

ДОЛОО ХОНОГ



Оюутан залууст зориулсан Олон Улсын хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдах боломжууд
2017-09-19

ХААН Банкны нэрэмжит 2, 3, 4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
2017-09-05

БНСУ-ын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр
2017-08-31

Чусон их сургуульд гагнуурын инженерийн чиглэлээр 100% тэтгэлэгтэй суралцуулах тусгай хөтөлбөр
2017-08-31

Нийт багш, ажилчдын анхааралд
2017-08-31

Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалга явагдана
2017-08-21

Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын бүрдүүлэх материал
2017-08-15

2017 - 2018 хичээлийн жилд шинээр элсэгч оюутаны бүрдүүлэх материал
2017-08-15

2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутнуудын эрүүл мэндийн үзлэг
2017-08-15

2016 - 2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн баярын урилга
2017-06-16

САЛБАР, ТЭНХИМ

Тээврийн салбар
Машин үйлдвэрлэлийн салбар
Механик, мехатроникийн салбар
Техникийн механикийн тэнхим

ҮНДСЭН ЦЭС

Нүүр хуудас
Бидний тухай
Сургалт
Эрдэм шинжилгээ
Салбар
Гадаад харилцаа
Оюутан
Төгсөлт
Холбоо барих

МАНАЙ ХАЯГ

Шинжлэх ухаан технологийн их сургууль
МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж
Шуудангийн салбар-36
Утас: 976-11-341913
Факс: 976-11-341913
Цахим хаяг: smet.info@must.edu.mn
© Механик, тээврийн сургууль 2017 он