Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаатай байгууллагууд

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД
    ШУТИС-ийн нээлттэй гадаад бодлого, хамтын ажиллагааны хүрээнд МехТС-ийн багш, судлаачид, амжилттай төгсөгчид, оюутнууд нь гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын судалгаа шинжилгээний төвүүд, их сургуулиудад айлчлан туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх, магистрантур, докторантурт суралцах, оюутан солилцоогоор суралцах өргөн боломжоор хангагдаж байдаг.
    Солонгос улсын Синчинхуаны их сургуультай байгуулсан хамтын гэрээний дагуу тус сургууль дээр 2+2 хөтөлбөр нарийвчлан боловсруулан эхний 5 оюутнууд суралцахаар явсан болно.
    ШУТИС болон ОХУ-ын Уралын Их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Уралын Их сургуультай “Машин үйлдвэрлэлийн технологи”, “Металл судлал, технологи” мэргэжлүүдээр магистрын хамтарсан 1+1 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
    Сүүлийн 3 жилийн хугацаанд МехТС-ийн 6 багш гадаад орнуудад магистр, докторантурт төгсөж ирсэн бөгөөд одоогоор 5 залуу багш гадаад улс орнуудын их сургуулиудад суралцаж байна. МехТС төгссөн 10 гаруй оюутан хамтын ажиллагаатай гадаадын сургуульд мэргэжлээрээ тэтгэлэгтэй магистрантурт суралцаж байна.
    МехТС нь Монголын тээврийн академи, Монголын тээвэр судлаачдын нийгэмлэг, Монголын менежментийн холбоо, Мэргэжлийн үйлдвэр сургалтын төвүүдийн холбооны гишүүн бөгөөд эдгээрээр дамжуулан дэлхийн түвшний мэргэжлийн холбоодтой хамтран ажилладаг.
    Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Төмөр замын хэрэг эрхлэх газар, УБ хотын Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар, Авто замын газар, МҮХАҮТ-ын зураасан код логистикийн хэлтэс, Эрдэнэт, МИАТ, MCS, Вагнер Ази, Трансвест Монголиа, Танан импекс, MSM, MNS, Skytel, Туушин, BLC, Моннис, Монфреш зэрэг байгууллага, компаниуд оюутны дадлага хийлгэх, оюутны үйл ажиллагааг ивээн тэтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангахад манай сургуультай үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.
5

ДОЛОО ХОНОГ



Оюутан залууст зориулсан Олон Улсын хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдах боломжууд
2017-09-19

ХААН Банкны нэрэмжит 2, 3, 4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
2017-09-05

БНСУ-ын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр
2017-08-31

Чусон их сургуульд гагнуурын инженерийн чиглэлээр 100% тэтгэлэгтэй суралцуулах тусгай хөтөлбөр
2017-08-31

Нийт багш, ажилчдын анхааралд
2017-08-31

Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалга явагдана
2017-08-21

Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын бүрдүүлэх материал
2017-08-15

2017 - 2018 хичээлийн жилд шинээр элсэгч оюутаны бүрдүүлэх материал
2017-08-15

2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутнуудын эрүүл мэндийн үзлэг
2017-08-15

2016 - 2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн баярын урилга
2017-06-16

САЛБАР, ТЭНХИМ

Тээврийн салбар
Машин үйлдвэрлэлийн салбар
Механик, мехатроникийн салбар
Техникийн механикийн тэнхим

ҮНДСЭН ЦЭС

Нүүр хуудас
Бидний тухай
Сургалт
Эрдэм шинжилгээ
Салбар
Гадаад харилцаа
Оюутан
Төгсөлт
Холбоо барих

МАНАЙ ХАЯГ

Шинжлэх ухаан технологийн их сургууль
МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж
Шуудангийн салбар-36
Утас: 976-11-341913
Факс: 976-11-341913
Цахим хаяг: smet.info@must.edu.mn
© Механик, тээврийн сургууль 2017 он