“Дэлхийн ур чадвар 2022” тэмцээний CNC токарийн төрөл тусгай хөтөлбөрийн хүрээнд 2022 оны 10-р сарын 05-18-ны өдрүүдэд ХБНГУ-ын Леонберг хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд МҮ-ийн салбарын эрхлэгч Г.Оюунбат эксперт багшаар, Г.Очбаатар оролцогчоор, Металл боловсруулалт инженерчлэлийн холбоо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын инженерүүд туршлага солилцон оролцлоо.
Монгол улсад Металл боловсруулах салбарын хүний нөөцийг дэлхийн өндөр түвшинд бэлдэх, чадавхжуулах мэргэжлийн боловсролын чанар стандартыг дээшлүүлэх харилцан туршлага солилцох зорилготой юм.
2022 оны 10-р сарын 6-7-ны өдрүүдэд Дэлхийд тэргүүлэгч металл боловсруулах багаж /зорох/ үйлдвэрлэгч GUHRING компанийн хатуу хайлш болон хурдан зорогч гангаар багаж үйлдвэрлэдэг хоёр салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай, 2022 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд ХБНГерман улсын металл боловсруулах CNC буюу компьютерын удирдлагатай суурь машин үйлдвэрлэгч DMG MORY үйлдвэрлэлийн болон чадамжийн төвийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлав.
DMG MORY үйлдвэр нь 1948 онд үүсгэн байгуулагдсан ба 5-н тэнхлэгт токарь, фрезерийн суурь машин үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэлийн автоматжуулалт дижитал үйлдвэрлэлийн технологийн процессын шаардлага хангахуйц тоон удирдлагатай бүрэн автомат суурь машин үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйлдвэрүүд нь дэргэдээ DMG MORY academy чадамжийн төвүүдтэй ба мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хоёр түвшний сургалт явуулдаг. Ажиллах хүчнийг өөрийн чадамжийн төвүүдээр дамжуулан бэлтгэн авдаг тул ажиллагсдын ур чадвар өндөр байдаг байна.
Дэлхийн ур чадварын 46 дахь тэмцээний CNC токарийн CNC токарь, фрезерийн төрөл DMG Академийн байранд 6 машин дээр 21 орны баг тамирчид тусгай хөтөлбөрийн хүрээнд 9 хоногийн туршид үдээс өмнө, үдээс хойш хоёр хэсэгт хуваагдан ур чадвараа сорин өрсөлдлөө.
PROFESSORS WORKED AS A NON-DEGREE RESEARCHERS AT THE NAGAOKA UNIVERSITY OF TECHNOLOGY, JAPAN
MehTS professors and teachers successfully participated in the joint seminar "RESEARCH DEVELOPMENT BASED ON ADVANCED TECHNOLOGY" at the Kyushu Institute of Technology in Japan and the "JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP" meeting held in Tokyo within the framework of the “1000 Engineers” project.
Senior lecturers O.Galaa and Ts.Munkhtuya studied experience in Germany
Successfully participated in CNC lathe category of "WORLDSKILLS 2022" held in Leonberg, Germany
“JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP” meeting participation report M.Delgermaa, professor at the department of Manufacturing Engineering