“Хамтарсан судалгаа-бизнес түншлэл” уулзалт, семинарт оролцохоор 2022 оны 11-р сарын 21-25 өдрүүдэд Япон улсад ажиллалаа. Тус семинарын зорилго нь:
⮚ Төслийн хэрэгжилт болон хамтарсан судалгааны багуудын үр дүн, үйл ажиллагааг Япон Улсын бизнес, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах;
⮚ Хамтарсан судалгааны үр дүнд бий болсон шинэ нээлт, ололтыг бүтээгдэхүүн болгох, бизнес түншлэлийн суурийг тавихад дэмжлэг үзүүлэх;
⮚ Судалгааны ажлын үр дүнгээр гарааны компани байгуулахад түлхэц өгч, их сургууль-аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.
Тус семинарыг ЖАЙКА-Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хамтран зохион байгуулсан ба Монгол улсын БШУЯ, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл (PIU), ШУТИС, МУИС-ийн судлаачид болон удирдлагууд, Японы аж үйлдвэр, компанийн төлөөллүүд оролцлоо.
Мөн семинарын үйл ажиллагаа үйлдвэр аж ахуйн газруудаар уулзалт хийх, хамтран судалгаа хийж буй сургуулиудаар очиж уулзах, судалгааны ажлын явцаа ярилцах, шинэ төслийн санал хэлэлцэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
“Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт судалгааны ажлын хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн. Илтгэлийн дараа дараах профессор болон компаниудын төлөөлөлтэй уулзалт хийж, Сайтама аймагруу явсан бөгөөд тэнд NoAh engineering, Sanko Seiki, Shibasaki Inc 3 компаниар айлчиллаж туршлага судлалаа.
PROFESSORS WORKED AS A NON-DEGREE RESEARCHERS AT THE NAGAOKA UNIVERSITY OF TECHNOLOGY, JAPAN
MehTS professors and teachers successfully participated in the joint seminar "RESEARCH DEVELOPMENT BASED ON ADVANCED TECHNOLOGY" at the Kyushu Institute of Technology in Japan and the "JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP" meeting held in Tokyo within the framework of the “1000 Engineers” project.
Senior lecturers O.Galaa and Ts.Munkhtuya studied experience in Germany
Successfully participated in CNC lathe category of "WORLDSKILLS 2022" held in Leonberg, Germany
“JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP” meeting participation report M.Delgermaa, professor at the department of Manufacturing Engineering