“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ нь Монголын үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн эх орондоо сургаж бэлтгэх ажлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны тогтоолоор эхлүүлж 6 аравны түүхийг бүтээж яваа Монгол улсын ууган их сургуулиудын нэг билээ. 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын 89, магистрын 51 дэх удаагийн “Эрдмийн баяр” 2023 оны 1-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн I байрны Урлаг танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн МехТС-ийг Төмөр замын тээврийн менежмент мэргэжлээр 10, Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр 10, Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр 2, Автомашины ашиглалт авто аж ахуй мэргэжлээр 24, Нисэх техникийн механик мэргэжлээр 7, Тээврийн менежмент мэргэжлээр 4, Дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлээр 10, Механик инженер (хамтарсан) мэргэжлээр 1, Логистик менежмент мэргэжлээр 2, Үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлээр 3, Машины электрон систем мэргэжлээр 6, Тээврийн менежмент мэргэжлээр 4, Авионик мэргэжлээр 1 буюу нийт 8 хөтөлбөрийн 11 мэргэжлээр нийт бакалаврын түвшинд 84 оюутан, магистр 15 оюутан амжилттай төгсөж, дипломоо гардан авлаа. Дээрх оюутнуудаас онцлох дипломтой “Төмөр замын тээврийн менежмент” мэргэжлээр Р. ХИШИГЖАРГАЛ, Л. ОЮУНДЭЛГЭР нар, “Үйлдвэрлэлийн механикжуулалт” мэргэжлээр М.БАЯНЗУЛ, “Авто машины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр Э. ЗОЛЗАЯА нар тус тус амжилттай төгслөө.
МехТС-ийн төгсөлтийн үйл ажиллагааны үеэр Монгол улсын гавьяат багш, Хөдөлмөрийн баатар, Академич Ч.Авдай сургамжит, урмын сайхан үгээр нийт төгсөгчдийнхөө сонорыг мялааж баяр хүргэж амжилт хүслээ.
Нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд улам их амжилт хүсэн ерөөе.
PROFESSORS WORKED AS A NON-DEGREE RESEARCHERS AT THE NAGAOKA UNIVERSITY OF TECHNOLOGY, JAPAN
MehTS professors and teachers successfully participated in the joint seminar "RESEARCH DEVELOPMENT BASED ON ADVANCED TECHNOLOGY" at the Kyushu Institute of Technology in Japan and the "JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP" meeting held in Tokyo within the framework of the “1000 Engineers” project.
Senior lecturers O.Galaa and Ts.Munkhtuya studied experience in Germany
Successfully participated in CNC lathe category of "WORLDSKILLS 2022" held in Leonberg, Germany
“JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP” meeting participation report M.Delgermaa, professor at the department of Manufacturing Engineering