МехТС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн оюутны Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03-р сарын 13-ны өдөр болж өндөрлөлөө. Тус хурал нь оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэшүүлэх, инновацийн шинэ бүтээлийг хөгжүүлэх, дэмжих, онол практикийн мэдлэгийг нь тэлэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд техник технологи болон тээвэр, логистикийн менежментийн ангийн оюутнуудын бүтээлийг хэлэлцэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулав.
БАКАЛАВР
1-р байр: Тээврийн менежмент ангийн Н.Хашчулуун, Б.Амарзаяа, Ө.Сансармаа нарын "Автомашины эргэдэг зогсоолын системийг нэвтрүүлэх боломжийн судалгаа" сэдэвт илтгэл, удирдагч багш С.Уянга доктор (Ph.D);
2-р байр:Үйлдвэрлэлийн автоматжуулалт ангийн Ч.Пүрэв-Очирын "Нэг тэнхлэгт нар дагах систем Монгол оронд" сэдэвт илтгэл, удирдагч багш Б.Дондогжамц доктор (Ph.D);
3-р байр:Нисэх техникийн механик ангийн Ц.Гэрэлт-Од, О.Дуламзаяа нарын "Хөөсөн онгоц үйлдвэрлэх технологи боловсруулах" сэдэвт илтгэл, удирдагч багш Т.Эрдэнэбат доктор (Ph.D) нарын бүтээл шалгарав.
МАГИСТР
1-р байр:Б.Энхбаярын "Хром, молибдент гангийн илчийн боловсруулалтын горимын судалгаа" сэдэвт илтгэл, удирдагч багш Ц.Мөнхтуяа доктор (Ph.D), дэд профессор
2-р байр: Б.Бат-Эрдэнэнийн "Сталь 45 маркийн хатаасан ганг хатуу хайлшаар зорох зоролтын горимыг тодорхойлох" сэдэвт илтгэл, удирдагч багш Г.Оюунбат доктор (Ph.D) нарын бүтээл тус шалгарлаа.
Байр эзэлсэн оюутнууд ШУТИС-ийн нэгдсэн оюутны Эрдэм шинжилгээний хуралд оролцох юм. Шүүгчээр ажилласан Машин үйлдвэрлэлийн салбарын профессор Ц.Мөнхтуяа, О.Галаа, Тээврийн салбарын ахлах багш Э.Даариймаа, Техникийн механикийн тэнхимийн профессор Х.Батбаяр багш нартаа баярлалаа. Багш нар болон оролцсон бүх судлаачид, оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
PROFESSORS WORKED AS A NON-DEGREE RESEARCHERS AT THE NAGAOKA UNIVERSITY OF TECHNOLOGY, JAPAN
MehTS professors and teachers successfully participated in the joint seminar "RESEARCH DEVELOPMENT BASED ON ADVANCED TECHNOLOGY" at the Kyushu Institute of Technology in Japan and the "JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP" meeting held in Tokyo within the framework of the “1000 Engineers” project.
Senior lecturers O.Galaa and Ts.Munkhtuya studied experience in Germany
Successfully participated in CNC lathe category of "WORLDSKILLS 2022" held in Leonberg, Germany
“JOINT RESEARCH-BUSINESS PARTNERSHIP” meeting participation report M.Delgermaa, professor at the department of Manufacturing Engineering