“ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” сэдэвт үйл ажиллагааны хөтөлбөр
ganbii
Огноо: 2017 оны 5-р сарын 5 –ны өдөр. Баасан гариг
Цаг: 12:00-13:40
Хаана: ШУТИС-ын Механик тээврийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөө
Оролцогчид: Багш, оюутнууд
ХӨТӨЛБӨР

12:00-12:10
“Teaching ESP at the School of Mechanical Engineering, Transportation, MUST “/ S. Sarantuya, English teacher Institute of Foreign Languages, MUST/

12:10-12:30
- “ESL Global Standards” /Andrew Orgil, Inlingua Mongolia President/
- “English Language proficiency at workplace” / Urelmaa Tseren, National Testing and Resource Center /

12:30 - 13:20
АХА Асуулт хариултын тэмцээн

13:20-13:30
Асуулт хариулт, ярилцлага

13:30-13:40
“Олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь” сэдэвт мэдээллийн цагт идэвхитэй оролцсон оролцогчдыг урамшуулах үйл ажиллагаа


Механик, тээврийн сургуулийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталыг эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, үр ашигтай тогтвортой үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Механик, тээврийн сургуулийн товч түүхээс: Монгол улсад анхны механик инженер бэлтгэж эхэлснийг Механик, тээврийн сургууль (МехТС) байгуулагдсан түүхэн үе хэмээн үздэг ба өдгөө байгууллагдаад 55 жилтэйгээ золгож байна. Манай сургууль нь 2014 оноос ШУТИС-д явагдсан бүтцийн өөрчлөлтөөр Механик, тээврийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Тээврийн, Механик-мехатроникийн, Машин үйлдвэрлэлийн, Техникийн механикийн гэсэн үндсэн 4 тэнхим салбарт 2000 орчим оюутан (бакалавр 1800, магистр 150, доктор 51) суралцаж, 100 гаруй багшлах бүрэлдэхүүн ажиллаж (40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой) байна. МехТС нь мэргэжлийн 30 орчим лаборатори, 37000 орчим ном сурах бичгийн фонд бүхий 220 оюутны суудал, 2 уншлагын танхимтай номын сан, 250 оюутны дотуур байр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Эрдэм шинжилгээний 2 төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. 2014 оноос ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн бүх хөтөлбөрт Олон улсын CDIO системийг нэвтрүүлж, инженерийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү сургалтын гол зорилго нь оюутнуудад онолын мэдлэг олгохоос гадна бусад хувь хүний чадваруудыг эзэмшүүлэх, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх ур чадвар суулгах, мөн бүтээлч сэтгэлгээний арга технологи, ур чадварыг эзэмшүүлэх явдал юм.


Зохион байгуулагчид :
TOEIC Шалгалт Мэдээллийн Үндэсний төв
ШУТИС-ийн ГХИ-ийн Англи хэл судлалын тэнхимийн
МехТС дээр S.ESP 310 хичээл заадаг Англи хэлний багш нар