Үйл ажиллагааны зорилго, ач холбогдол: “Монгол инженер” нэгдсэн арга хэмжээ нь инженерийн боловсрол дахь мэдлэг, чадамж, инженерчлэл инновацийн шинэ бүтээл, шилдэг шийдэл оновчтой саналыг дэмжсэн механик инженерчлэлийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хийгддэг улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, уулзалт, хэлэлцүүлэг, бүтээлийн үзэсгэлэн, CAD/CAM, Механикийн улсын олимпиад зэргийг хамруулсан үйл ажиллагаа юм.
Тус нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын Их, дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллагууд 2012 оноос хамтран Инженерчлэлийн чиглэлд амжилттай зохион байгуулж ирсэн.
2024 оны энэ удаагийн нэгдсэн арга хэмжээ нь Монгол Улс урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж буйтай холбогдож Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах инженерчлэлийн инноваци, зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, хамтдаа хөгжих, сургалт судалгааны чиг хандлагыг тодорхойлох, судалгаа шинжилгээний ажлын ололт амжилт, туршлагаасаа хуваалцах, харилцан санал солилцох, шинэ бүтээл оновчтой саналыг дэмжсэн Эрдэм шинжилгээний хурал, Инженерийн шилдэг шийдлийн уралдаан, CAD/CAM, Механикийн улсын олимпиад зэрэг үйл ажиллагаанууд байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа:
тус тус зохион байгуулагдана.
Хамрах хүрээ: Зохион бүтээх инженерийн тооцоонд механикийн онолын болон зураг, төсөл, тооцоо, үйлдвэрлэлийн загварчлалыг (CAD/CAM) хэрэглэдэг инженерийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн багш, оюутнууд, судлаач-оюутан, Үйлдвэр аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын Инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, судлаач инженерүүд.
Их, дээд сургуулийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрт CAD/CAM, Техникийн механикийн хичээлүүдийг судалдаг гадаад, дотоодын их, дээд сургуулийн оюутнууд.
Оролцогчид насны хязгаарлалт тавигдахгүй ба тухайн байгууллага, сургууль дээр зохион байгуулагдсан өмнөх шатны шалгаруулалтанд оролцож шалгарсан байна.
Журам, бүртгэл, хураамж г.м дэлгэрэнгүй мэдээллийг www.mongol-engineer.mn веб сайтаас харж болно.
ШАГНАЛТ БАЙР:
Зохион байгуулах ажлын хэсэг
2024 оны 03-р сарын 26
Утас: 99002012, 99274776, 99089677.
Email: mongolengineer@must.edu.mn Цахим хуудас: mongol-engineer.mn Facebook хаяг: Mongol Engineer
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат амжилттай боллоо
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2024
"MUST Start-UP" оюутны гарааны бизнесийн уралдааны бүртгэл явагдаж байна.
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН СЭРГЭЛТ - МОНГОЛ ИНЖЕНЕР” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
"МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024" ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА