Механик инженерчлэл хөтөлбөр
 

Мэргэжлийн индекс: 071501

Олгох боловсролын зэрэг: Бакалавр

Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд

Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ

ЭЕШ-ын босго оноо тооцох хичээлүүд: 

  • Үндсэн хичээлүүд: Математик, Физик (480)
  • Дагалдан хичээлүүд: Англи хэл, Нийгэм судлал (450)

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар:

  • Онолын мэдлэг /математик, механик, физик, материал судлалын үндсэн ойлголт, зарчим, онолын мэдлэг/
  • Асуудал шийдвэрлэх чадвар /инженерийн шийдэл шаардсан орчин үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэх чадвар/
  • Зохион бүтээлт & Инновац /механик системийн зохион бүтээлт–үйлдвэрлэл–инноваци хийх шийдлийг гаргах чадвартай/
  • Програмчлал & Загварчлал /автоматжуулалт, загварчлал, инженерийн тооцооллын програм хангамжуудыг ашиглах, хөгжүүлэх чадвар

Хөтөлбөрийн давуу тал:

  • Монгол улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжил
  • Тэтгэлэг, зээл тусламжинд хамрагдах боломж өндөр
  • Ажлын байрны эрэлт ихтэй
  • Эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн олон салбарт хөрвөх чадвартай
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Төгсөгчдийг сургууль, тэнхимийн гадаад хамтын ажиллагаа, профессорын судалгааны төслийн хүрээнд Япон, БНСУ, Тайваны Их, дээд сургуулиудад ахисан түвшний сургалт-судалгааны чиглэлд (биомеханик, механик инженер) сургах боломжтой.

Төгсөгчдийн ажлын байр: 

Аж үйлдвэрийн өргөн салбарт механик инженерээр   ажиллахаас гадна үйлдвэрлэлийн зураг төсөл, автоматжуулалтын салбар нэгжид төслийн, загварчлал, инженерийн тооцоолол гүйцэтгэх зохион бүтээгч инженерээр ажиллана.

Монгол улс болон БНСУ, Япон Улсын үйлдвэр аж ахуйн нэгж, боловсролын (магистр зэрэгтэй төгсөгч) байгууллага, гадаадын их дээд сургуульд ажиллах боломжтой.

  • Хувийн болон төрийн үйлдвэр, албан байгууллагад ерөнхий инженер, зохион бүтээгч инженер, зураг төслийн инженер, механик инженер, мэргэжилтэн: APU ХХК, Говь ХХК, ДЦС-4 ТӨХК, Оюутолгой ХХК, МСS, ТЭСО групп, Улаанбаатар хивс ХК, Golden gobi  ХХК,  Витафит ХХК, Тэнгэр инвест ХХК, "Хэт моторс" ХК, Өгөөж ХК, "Иш Ган" ХК, Улаанбаатар ЦТС, Фаплик роуд ХК, Хөвсгөл аймгийн ДЦС, "Алтайн хүдэр" ХХК, Талх чихэр чихэр ХХК, Кашмер Холдинг г.м.
  • Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д магистр зэрэгтэй мэргэжилтэн нь багш, мэргэжилтэн, менежер: ШУТИС, ҮБХИС, ХААИС, Мандах их сургууль, МҮИС, Их засаг их сургууль, Монгол Солонгосын коллеж, Барилгын политехникийн коллеж, Шинэ монгол ахлах сургууль, Налайх МСҮТ, Эрдэнэт МСҮТ, Төв аймгийн МСҮТ г.м.