Металлурги, металын технологи хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ

Хөтөлбөрийн индекс: 071502

ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик

Дагалдан хичээл: Нийгэм судлал, Англи хэл

Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 440 оноо

Тус хөтөлбөрөөр төгсөгчид нь металл болон металл бус материалуудыг боловсруулах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг  ашиглах, металл болон хайлш бүтээгдэхүүнд дотоод бүтэц, физик, хими, механик шинж чанарын эвдэх болон үл эвдэх иж бүрэн шинжилгээ хийх, илчийн боловсруулалт, цутгуур, даралтын боловсруулалт хийх, үйлдвэрлэлийн бизнес төсөл зохиох, удирдан зохион байгуулах, судалгааны ажил хийх мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Япон, герман, америкийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдөөр лаборатори баазаа шинэчилсэн
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар бүхий эрдэмтэн багш нартай
  • Япон болон Солонгос улсад магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн суралцах боломжтой
  • Гадаадад мэргэжлээрээ ажиллах боломжтой
  • Сургалтын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Төгсөгчдийн ажлын байр: Хөтөлбөрөөр төгсөгчид нь металл боловсруулах үйлдвэрүүд, нисэх онгоцны үйлдвэрлэл, автомашины инженерчлэл, батлан хамгаалах, эрчим хүч, зам барилга байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхай зэрэг салбаруудад инженер, эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллах боломжтой.

    “Эрдэнэт” үйлдвэрийн засвар механикийн завод, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөр зам, Дулааны цахилгаан станцууд, Японы “Тоёото” компани, “Оюу толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс”, “Экобус”, “Бэрэн”, “Ора Металл” болон хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр, компаниудын засварын цехэд механик инженерээр, Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, судалгааны байгууллагуудад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажилладаг.

Манай төгсөгчдийн ирээдүйд бий болох ажлын байр

Монгол Улсын Засгийн Газраас баримталж буй бодлогын хүрээнд:

  • Дорноговь аймагт 1жилд 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай “Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбогдон 600 ажлын байр
  • Төв аймгийн Баяндэлгэр суманд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” байгуулахтай холбогдон 1000 ажлын бай
  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбогдон 600 ажлын байр
  • “Дархан-Сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл” -ийн хүрээнд 600 ажлын байр тус тус шинээр бий болно.
  • “Болд Төмөр Ерөө гол”-ын баяжуулах, ангижруулах үйлдвэр
  • Замын-Үүдийн ширэм хайлах үйлдвэр