Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт (Бакалавр)  
Хөтөлбөрийн индекс: 071506
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-480 оноо
  • Дагалдан хичээл- 440 оноо

Тус хөтөлбөр нь барилгын материалын үйлдвэрүүдийн /бетон, төмөр бетон, хөнгөн бетон бүтээц, хийц эдлэл, цемент, шохой, гөлтгөнө, эрдэс хөвөн, шилэн хөвөн, керамикийн эдлэлүүд, шавар тоосго, хавтанцар, керамзит, дээврийн болон шалны хавтанцарууд, дуу, дулаан, ус тусгаарлах материалын/ машин тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, завсар үйлчилгээ, зохион бүтээлт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх ур чадвар болон мэдлэгийн эзэмшинэ. 

Хөтөлбөрийн давуу тал:

  • Монгол улсдаа анхдагч мэргэжил
  • Зөвхөн манай сургуульд хэрэгждэг
  • Аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт ажиллах боломжтой
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Гадаадад дадлага хийх боломжтой
  • Төгсгөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг

Төгсөгчдийн ажлын байр: Бетон, төмөр бетон, хөнгөн бетон бүтээц, эдлэл, цемент, шохой, гөлтгөнө, эрдэс хөвөн, шилэн хөвөн, керамикийн эдлэлүүд, шавар тоосго, хавтанцар, керамзит, дээврийн болон шалны хавтанцарууд, дуу, дулаан, ус тусгаарлах материалын үйлдвэрүүдийн машин  төхөөрөмжүүдийн ашиглалтын болон засварын инженер, техникийн ажилтан, зохион байгуулагчаар ажиллах боломжтой.