Барилга замын машин тоног төхөөрөмж хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: Барилга замын машин тоног төхөөрөмж (Эчнээ, Бакалавр)
Хөтөлбөрийн индекс:073211
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик
Дагалдан хичээлүүд: Физик, Гадаад хэл, Хими, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн аль нэг
Босго оноо: Аль нэг хичээлээр үндэсний босго оноо давсан байх

Барилга замын машин тоног төхөөрөмж хөтөлбөрөөр төгсөгчид нь барилгын үйлдвэрлэлд /гадас шон зоох, барилгын түүхий эдийг олзворлох, бутлах, нунтаглах, шигших, ангилан ялгах, холих, зуурах/, зам байгуулалтын үйлдвэрлэлд /замын ул суурь, газар шорооны ажлууд, замын үе давхаргууд, хучилтын, усыг зайлуулах далан суваг байгуулах/, өргөн тээвэрлэх, ачиж буулгах ажилд /төрөл бүрийн кранууд, өргөгчүүд, зөөгүүрүүд, ачигчууд/ хэрэглэгдэх машин төхөөрөмжүүдийн ашиглалт, завсар үйлчилгээ, зохион бүтээлтийн ажлуудыг хийж гүйцэтгэх ур чадвар, мэдлэгийг эзэмшинэ.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Монгол улсдаа анхдагч мэргэжил
  • Зөвхөн манай сургуульд хэрэгждэг
  • Аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт ажиллах боломжтой
  • Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
  • Гадаадад дадлага хийх боломжтой
  • Төгсгөгчид ажлын байраар 100 хувь хангагддаг

Төгсөгчдийн ажлын байр: Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэл болох барилга ба зам байгуулалтын үйлдвэрлэл, өргөх тээвэрлэх, ачиж буулгах, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын машин тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын болон засварын инженер, техникийн ажилтан, зохион байгуулагчаар ажиллах боломжтой юм.

БУСАД ЦЭСҮҮД
Авто инженер хөтөлбөр Нисэх техникийн механик хөтөлбөр Логистик менежмент хөтөлбөр Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөр Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөр Механик инженерчлэл хөтөлбөр Металл судлал, технологи хөтөлбөр Металлурги, металын технологи хөтөлбөр Машин үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөр Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл хөтөлбөр Авионик хөтөлбөр Машины электрон систем хөтөлбөр Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр Барилга замын машин тоног төхөөрөмж хөтөлбөр Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сөүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Сүн Чон Хян Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр Механик инженерчлэл- /БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуультай хамтарсан/ хөтөлбөр