Мөрөөдөл” номын клубын оюутнууд сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ
mes

МехТС-ийн номын сангийн дэргэдэх “Мөрөөдөл” номын клубын оюутнууд  “Халуун дулаан гэр бүл бид хамтдаа” сайн үйлсийн аянд нэгдлээ. 2024 оны 1-р сарын-31-ний өдөр  МехТС-ийн 1-давхарт өөрсдийн бичсэн уран бичлэг болон витамин, үсний хавчаар, боолт, чихэр зэргийг мөнгөн дүнгээр үнэлэн борлуулж орсон орлогоо Халуун дулаан гэр бүл бид хамтдаа сайн үйлсийн аянд хандивлалаа. Оюутнууддаа баярлалаа.

 


Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй
Аадар бороо шиг асгардаг.