“ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРЫН XXI БАГА ХУРАЛД ТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний XXI бага хурал 2024 оны 03 сарын 25-аас 04 сарын 05-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд МехТС-ийн Тээврийн салбарын ахлах багш Э.Даариймаа багшийн удирдсан оюутан Н.Хашчулуун гутгаар байр, мөн ахлах багш С.Уянга багшийн удирдсан оюутан Б.Амарзаяа тусгай байр эзэлсэн амжилт гаргалаа.
Тус хурал нь ШУТИС, МУИС, ИЗИС, СЭЗИС, ХААИС, Мандах Их Сургууль зэрэг Монгол улсын их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд эдийн засаг, менежментийн чиглэлээр зохион байгуулагддаг томоохон хурлуудын нэг юм. Манай сургуулийн багш нар оюутнаа удирдан тус хуралд байнга идэвхитэй оролцдог бөгөөд сүүлийн жилүүдэд Тээврийн салбарын ахлах багш С.Уянга багшийн удирдсан оюутнууд 2021 онд дэд байр, 2022 онд гутгаар байр, 2023 онд дэд байр болон энэ удаагийн XXI дэх хуралд тусгай байр эзэлж амжилтаа бататгасаар байна.
МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
“БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
БНСУ-ын Инчеоны Үндэсний их сургуультай хамтран ажиллах Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.
МехТС-ийн хамтрагч байгууллагууд БНСУ-ын LINC3.0 хөтөлбөртэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдлаа