Манай сургуулийн багш, оюутнууд олон улсын тэмцээнд III байр эзлэв.

2018-05-21 13:55:06 | Тээврийн салбар


ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн багш, оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн бүрэн цахилгаан автомашинаараа 2018 оны 05 сарын 18,19-ний өдрүүдэд БНСУ-ын автомашин шалган турших төвийн дром дээр зохион байгуулагдсан “INTERNATIONAL STUDENT CAR COMPETITION 2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцлоо. Уг тэмцээнд олон улсын 45 баг оролцсон бүрэн цахилгаан автомашины төрөлд манай баг оролцож техник технологийн мэдлэг, авъяас, ур чадвараа уралдуулан 400 оноо авах ёстойгоос 390 авч 3-р байранд шалгарч хүрэл медаль, өргөмжлөл, цом, мөнгөн шагналын эзэд боллоо.

Цахилгаан автомашин зохион бүтээж олон улсад МОНГОЛ улсынхаа нэрийг  дуурсган тэнцээнд амжилттай оролцсон багийн хамт олон Механик, Тээврийн сургуулийн багш, оюутнуудад баяр хүргэе.

УБ-Сөүл-УБ хооронд цахилгаан автомашиныг үнэгүй тээвэрлэхэд  туслалцаа үзүүлсэн МИАТ-ийн захиргаа, энэхүү амжилтыг гаргахад дэмжлэг үзүүсэн сургуулийн захиргаа,  профессор Л.Лхагваа багшдаа, тээврийн салбарын хамт олондоо баяр хүргэе.

 

 

Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь


ЗАРЛАЛ

Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнгүүдийг Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтанд урьж байна.

2019-01-16 15:15:04


Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс хэрэгжиж эхлэв

2019-01-07 17:17:39


ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт багш, ажиллагчдын дунд зохион байгуулах “ISO 9001:2015 & CDIO-3” сэдэвт сургалт семинарын хөтөлбөр

2019-01-04 19:39:06


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-01-03 23:01:06


Өвлийн сургалтын хичээл сонголт-II

2018-12-24 18:44:50


Багш, ажиллагчдад зориулсан үнэгүй антивирус

2018-12-24 13:51:21


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж байна

2018-12-28 23:38:57


БНСУ-ын Гённам хотын Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ.

2018-11-28 11:12:12


“Төрийн албан хаагчийн загвар шалгалт”-д болно.

2018-11-19 14:34:24


Англи хэлний олимпиадын удирдамж

2018-10-31 22:44:54


Бусад зарлал