МОНГОЛ | ENGLISH

ИЭК-Монгол ХХК нэрэмжит “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

2019-09-05 10:57:39


ИЭК Группын албан ёсны дистрибьютер ИЭК-Монгол ХХК нийгмийн хариуцлагын ажил болон өөрийн компанийн эрхэм зорилгынхоо хүрээнд Цахилгаан Эрчим Хүчний чиглэлээр суралцаж буй бүх оюутнуудад зориулсан ээлжит 2019-2020 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. ИЭК-Монгол ХХК нэрэмжит “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019-2020”-д эрхэм оюутан таныг урьж байна.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • 1 жил хүртэл сургалтын төлбөр
  • ИЭК Групп болон ИЭК-Монгол ХХК-с зохион байгуулагддаг сургалт, семинаруудад хамрагдах
  • ИЭК-Монгол ХХК-д дадлага хийх боломж

Хэн хамрагдах боломжтой вэ?
Сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлагч 3, 4-р курсын оюутнууд
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх
  2. Монгол Улсын магадлал итгэмжлэгдсэн Их, Дээд Сургуулийн бакалавр зэргийн 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  3. Цахилгаан хангамж, Цахилгаан систем, Уул Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, Цахилгаан системийн автоматжуулалт болон автоматжуулалтын чиглэлээр, Сэргээгдэх эрчим хүч болон үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр суралцаж байх
  4. Сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  5. Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжиллтай оролцсон болон Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон давуу тал болно
  6. Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /www.facebook.com/iek_mongolia хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэд бөглөнө үү/.
  • Их, дээд сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/.
  • Их, дээд сургуулийн суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар/ сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/.
  • Их, дээд сургуулийн нэг багшийн тодорхойлолт.
  • Эссе - Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөдэзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа, ар гэрийн амьдрал, яагаа тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болсон, санхүүгийн ямар хүндрэлүүд байгаа талаар 500-600 үгэнд багтаан эссе бичнэ.
  • Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшуулал, сайн дурын олон нийтийн ажилд хамрагдсан байдал (шагналын хуулбар, зураг, гэх мэт)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өрхийн санхүүгийн тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:

  • 2019 оны 9 сарын 13 –ны өдрийн 18:00 цаг хүртэл ИЭК-Монгол ХХК-ний байранд хүлээн авна.
  • Анкет болон шаардлагат бичиг баримтыг ажлын өдрийн 9:30-18:00 хооронд хүлээн авна.
  • ШАЛГАРСАН оюутны нэрийг албан ёсны цахим хуудсаар мэдэгдэх болно.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 70152828, 99775094 дугаараас лавлана уу.

ИЭК-Монгол ХХК ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ӨРГӨДЛИЙН МАЯГТ 2019-2020

ЗАРЛАЛ

Европын холбооны их, дээд сургуулиудад сурцгаая!

2019-12-02 17:41:32


БНСУ-ын Дангүг Их сургууль, Чүнбүг их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” -т суралцахыг урья

2019-10-23 11:40:48


"Оюунлаг ирээдүй 2019" уралдаанд оролцохыг урьж байна!

2019-10-23 11:39:16


Нийт багш, оюутнуудын анхааралд

2019-10-02 12:47:49


МИЦУБИШИ корпoрацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2019-09-30 16:51:17


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн оюутан залуустай уулзах “Бид ирээдүйн эзэд” өдөрлөгт оролцохыг урьж байна

2019-09-18 14:41:51


ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвд Хепатит В,С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авч байна

2019-09-13 09:03:30


On Behalf of the Organizing Committee of International Conference of “DEVELOPMENT AND RESEARCH ON ADVANCED TECHNOLOGY OF NEW MATERIALS” which is organizing under the 60th Anniversary of MUST we are cordially inviting you Ulaanbaatar, Mongolia.

2019-09-11 11:56:19


"Оюу толгой" компани тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

2019-09-11 10:28:01


ИЭК-Монгол ХХК нэрэмжит “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

2019-09-05 10:57:39


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарласан байна

2019-09-02 11:09:20


ШУТИС-ийн элсэгч оюутанд чиглэсэн “Амжилттай суралцах нь” лекц болно

2019-09-02 09:45:02


Профессор, багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2019-09-02 09:43:44


Эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчдын анхааралд

2019-08-23 10:32:22


ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2019-08-22 17:03:13


ШУТИС-ийн бакалаврын оройн ангийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

2019-08-20 12:31:18


Нийтийн тээврээр зорчих оюутнуудын анхааралд

2019-08-20 12:29:51


ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2019-08-20 12:24:33


ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл явагдана

2019-08-20 12:23:12


Боловсролын Зээлийн Сангаас сургалтын төлбөр (буцалтгүй тусламж) авах оюутны бүрдүүлэх материал

2019-08-15 14:51:00


Бусад зарлал



МехТС Бакалаврын хөтөлбөрүүд


МИС-Миний сургууль