“ABU – ROBOCON 2016 ” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО
ganbii
Ази-Номхон далайн бүсийн орнуудын Роботын тэмцээн нь инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын техникийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах болон мэдлэгийг нь хөгжүүлэх зорилготойгоор Тайланд улсын Бангкок хотноо 2016 оны 8 р сарын 19-23 хооронд зохион байгуулагдсан билээ.
Энэ удаагийн роботын тэмцээний сэдэв нь энергийн оновчтой зарцуулалт ба цэвэр, сэргээгдэх хэрэглээний ойлголтыг бий болгохоор боловсруулагдсан. Баг тус бүр хоѐр робот бүтээнэ: Эко - Робот ба Гибрид-Робот. Эко-Робот жолоодох хөдөлгүүргүй, жолоодох энергийг Гибрид-Роботоос хүлээн авна. Эко-Робот нь Бэл ба Толгод, Гол, Толгодын-Уруу замуудыг дагаж явах, өөрийн чиглэлийг удирдахын тулд зөвхөн нэг залуурдах хөдөлгүүр хэрэглэнэ. Гибрид- Робот нь Эко-Роботыг жолоодох энергээр хангахаас гадна, Эко-Роботоос Салхин Турбины Сэнсийг авч Салхин Турбиныг угсрахын тулд Салхин Турбины Шон руу авирна.
Ийнхүү Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд зохион байгуулагдсан “ABU Robocn 2016” олон улсын тэмцээнд оролцохоор үндэсний роботын аварга болсон ШУТИС-МехТ-ийн “PRO-MECH” баг 2016 оны 8 р сарын 18 нд Тайланд улсын Бангкок хотыг зорьсон билээ.


Тус тэмцээнд нийт 16 орны 17 баг 6 зонд хуваагдаж өрсөлдсөн бөгөөд манай багийн хувьд D зонд Хятад, Шириланкийн багтай сугалаа таарсан. Зооны эхний тоглолтоо Монголын баг Хятадын багт 25 : 100 ийн харьцаатайгаар хожигдож. Үүний дараа Шириланкийн багийг 60 : 5 ийн харьцаатайгаар хожиж чанарын оноогоор зоноосоо гарч шөвгийн 8 багт шалгарч. Шөвгийн 4 баг шалгаруулах тоглолтонд Монголын баг Япон улсын багтаа оноолт таарч цэвэр хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэмцээний дараа олон улсын тэмцээнд оролцсон багуудын дунд туршлага солилцох хурал болж шилдэг 8 баг бусад багууддаа өөрийн туршлагаасаа хуваалцдаг уламжлалтай. Малайз, Хятад, Японы багууд роботын хийц ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар танилцууллаа. Энэ хурлын төгсгөлд 2016 онд олон улсын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Япон улс авсан бөгөөд 2016 онд зохиогдох тэмцээний дүрмийг танилцуулсан юм.