Япон улсын Шибаурагийн Технологийн Их Сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцахыг урьж байна
ganbii
Sandwich Program AY 2017/2018 at Shibaura Institute of Technology
ШУТИС болон Шибаурагийн технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Оюутан солилцооны хөтөлбөр”-өөр 1-2 семистер Япон улсад сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцах боломжийг оюутан та бүхэнд олгож байна.
Хөтөлбөрт тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.
http://www.shibaura-it.ac.jp/en/prospective/study_abroad/sandwich_program.html
Материал бүрдүүлсэн оюутнууд 2016 оны 10 дугаар 28-ны /Баа/ өдрийн 12:00 хүртэл ШУТИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны 218 тоотод цаасаар болон PDF файл хэлбэрээр авч ирнэ үү.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба
11-329081