CDIO цөм хичээлийн үр дүнгийн тайлан хэлэлцлээ
mes

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд явагдсан CDIO цөм хичээлийн тайланг Механик, тээврийн сургуулийн Хөтөлбөрийн дэд хорооны хурлаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэж, гүйцэтгэлийг үнэллээ. Тайлангийн хурлаар “Үйлдвэрлэлийн автоматжуулалт”, “Авто инженерчлэл”, “Машин үйлдвэрлэлийн технологи”  хөтөлбөрүүдэд хэрэгжиж байгаа CDIO сургалтын цөм хичээлийг удирдагч багш Ц.Оюунцэцэг, Л.Оросоо, П.Чойсүрэн, О.Болор, Д.Дондогжамц, Э.Наранбаатар, Д.Батсайхан нарын тайланг хэлэлцэж, багшийн гүйцэтгэлийн урамшууллыг олгох, цаашид хэрхэн сайжруулж төгөлдөржүүлэх талаар санал солилцлоо.

 

Удирдагч багш нар оюутны зөөлөн ур чадварыг хөгжүүлж, бага зардлаар инженерийн суурь ухагдахуун олгож, цаашид суралцах идэвхийг өдөөж, багаар ажиллах, төсөл удирдан хийх чадварыг олгож байгаа нь CDIO цөм хичээлийн үндсэн зорилгод нийцэж байна. Онцлон дурьдвал Б.Батсайхан, Ц.Оюунцэцэг багш нарын CDIO цөм хичээлээр гүйцэтгэсэн төхөөрөмж нь судалгааны ажил хийх, лабораторын тоног төхөөрөмж болгон ашиглахаас гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэж сургууль, нийгэмд тулгамдаж байгаа тодорхой асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байгаа сайшаалтай байлаа.

Цаашид CDIO цөм хичээлийг сургуулийн хэмжээнд нийт багш, ажилтан, ажилчдад ухуулан таниулах, харилцан туршлага солилцохоос гадна CDIO арга барил нь манай сургуульд тодорхой хүрээнд нэгэнт нутагшиж байгаа тул МехТС-ийн өөрийн гэсэн загвар болгон хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй байна.