ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН “ЭРДМИЙН БАЯР” ТӨГСӨЛТИЙН АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
mes

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ нь Монголын үндэсний дээд боловсролтой мэргэжилтэнг эх орондоо сургаж бэлтгэх ажлыг 1959 оноос эхлүүлэн 60 гаруй жилийн түүхийг бүтээж яваа Монгол улсын ууган их сургуулиудын нэг билээ. 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын 90, магистрийн 52 дахь удаагийн төгсөлтийн “ЭРДМИЙН БАЯР” арга хэмжээ 2023 оны 6-р сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.ШУТИС-ийн (Доктор Ph.D профессор) Т.Намнан төгсөлтийн баярын үйл ажиллагааг нээн үг хэлж, нийт төгсөгчдиддөө хандан баяр хүргэж амжилт хүслээ.

ШУТИС-ийн МехТС-ийг:

  • Автомашины ашиглалт авто аж ахуй мэргэжлээр - 34
  • Төмөр замын тээврийн менежмент мэргэжлээр - 4 Тээврийн менежмент мэргэжлээр - 10
  • Дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлээр - 21
  • Логистик менежмент мэргэжлээр - 1
  • Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр - 34
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр - 2
  • Нисэх техникийн механик мэргэжлээр - 44
  • Авионик мэргэжлээр - 2
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлээр - 2
  • Машины электрон систем мэргэжлээр – 11
  • Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр - 14
  • Механик инженер (хамтарсан) хөтөлбөрөөр - 31

буюу нийт 210 оюутан бакалаврын түвшинд, 18 оюутан магистрийн түвшинд амжилттай төгсөж, дипломоо гардан авлаа.

 

Дээрх оюутнуудаас  онцлох дипломтой Машины электрон систем мэргэжлээр Б.Буяндорж, М.Оюун-Эрдэнэ, М.Эрдэнэбаяр”, Авто машины ашиглалт, авто аж ахуй мэргэжлээр М.Бумбаяр, Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр Э.Мөнхбаясгалан, Нисэх техникийн механик мэргэжлээр О.Дуламзаяа, “Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр Н.Даваасамбуу, Тээврийн менежмент мэргэжлээр Т.Анужин, Дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлээр Б.Пүрэвдаш,  нар тус тус амжилттай төгслөө.

 

Нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд улам их амжилтыг хүсэн ерөөе.