ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль дээр БНСУ-ын Far East University-ийн багш, оюутнууд зочиллоо.
mes

2023 оны 06 сарын 28-ны өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль дээр БНСУ-ын Алс дорнодын их сургууль (Far East University)-ын удирлагын төлөөлөл, профессор багш нар, нисэгчийн сургуулийн оюутнууд зочиллоо.

 

Тус уулзалтаар 2 сургуулийн хамтын ажиллагаа, багш, оюутан солилцоо, хамтарсан дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутны эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах зэрэг олон асуудал дээр хамтран ажиллахаар боллоо.  

 

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захиргаа