ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
mes

2023 оны 09 сарын 06-ний өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж болон ЭНБД Б.Дондогжамц ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбаттай хамтын ажиллагааны санал солилцлоо. Уулзалтаар Орой/Эчнээ ангийн сургалтад ТЦА-ны ажилтан, албан хаагчдыг хамруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр МехТС-ийн оюутнуудад сургалт зохион байгуулах, Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ослын газар дээрх хэмжилт хийх аргыг боловсронгуй болгох чиглэлээр судалгааны ажлыг хамтран хийж, хэрэгжүүлэхээр тохиролцоо.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захиргаа