Механик, Тээврийн сургуулийн оюутнууд ургац хураалтын ажилд гарлаа
mes

ХХААХҮЯ-ны албан даалгавар болон БШУЯ-ны ургац хураалтанд оролцох удирдамжийн дагуу манай сургуулийн 100 оюутан Төв аймгийн Жаргалант сумын ургац хураалтанд оролцохоор боллоо.

 

Ургац хураалтын ажлыг ТМТ-ийн ахлах багш, доктор Т.Мөнхбат, МҮС-ын ахлах багш, доктор Л.Оросоо, ММС-ын дэд профессор, доктор О.Эрдэнэ-Очир, ТС-ын ахлах багш , доктор Н.Гомбосүрэн нар ахлан ажиллахаар боллоо. Энэхүү намрын ажилд явснаар оюутнууд нийгэмших, хөдөлмөрийн үр шим хүртэх, хамтран ажиллах, бие даан амьдрах ухаан суралцах сайн талтай юм.

 

Механик, Тээврийн сургуулийн захиргаа