“БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
mes

Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг шинэ элсэгч нарт зориулсан “Бид оюутан боллоо” арга хэмжээ 2023.09.18 – 2023.09.22-ны хооронд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь шинэ элсэгч нарт сургуулийн үйл ажиллагааг танилцуулах, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах зорилготой юм. Арга хэмжээний хүрээнд салбар, тэнхимүүд хариуцаж буй хөтөлбөрийн оюутнууддаа тухайн салбар тэнхимийн үйл ажиллагаа, материаллаг бааз, сургалтын болон лабораторын анги танхим, номын сангийн үйл ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгууллаа.

 

Арга хэмжээний нэгдсэн уулзалт 2023.09.22-нд хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтад Механик, тээврийн сургуулийн удирдлагууд, салбар, тэнхимийн эрхлэгч нар, хөтөлбөр хариуцсан дэд профессор, зөвлөх багш нар бусад төлөөлөл хүрэлцэн ирлээ.

 

Уулзалтын үед сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Пүрэвдорж шинэ элсэгч оюутнуудад сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ. Мөн сургуулийн эмч Х.Отгонхишиг эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсийн ахлах мэргэжилтэн хошууч н.Амартунгалаг, тус хэлтэсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч н.Мөнхцэцэг нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, Оюутны зөвлөлийн дарга, н.Мөнхтэлмэн тус зөвлөлийн үйл ажиллагаа, оюутан руу чиглэсэн туслах, дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээлэл, ШУТИС-ийн оюутны хөгжил, соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн доктор, дэд профессор Д.Цогзолмаа оюутнуудын дунд зохион байгуулагддаг соёл, хүмүүжил, урлаг, спорт, олон нийтийн үйл ажиллагаа, ШУТИС дээр үйл ажиллагаа явуулж буй клубуудын мэдээлэл зэргийг танилцууллаа.

 

 

Цаашид сургуулийн зүгээс оюутны сургалтын үйл ажиллагаанд анхаарахаас гадна бие хүн болж төлөвшихөд зориулсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, оюутны холбоо, бусад байгууллагуудтай хамт ажиллахаар боллоо.

Техникийн механикийн тэнхим