МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
mes

2023 оны 10-р сарын 30-оос  7-ны өдрүүдэд ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль (МехТС)-ийн Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын үйлчилгээг хамрах хүрээнд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээс хойш тасралтгүй хэрэгжүүлж, сайжруулж ирсэн бөгөөд улмаар Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд улирал бүр “Чанарын менежментийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Зургаа дахь удаагийн энэхүү арга хэмжээ нь:

  • Дотоод чанарын баталгаажуулалт, лабораторийн ХАБ тэмдэг, тэмдэглэгээ
  • Бүртгэл, баримт бичгийн хөтлөлт
  • Үйл явцын арга, сайжруулах саналын явцын үнэлгээ
  • Бүх нийтийн их цэвэрлэгээ
  • Эрүүл мэндийн өдөрлөг
  • Хан Уулдүүргийн ЕБ-ын15-р сургуулийн сурагчид зочилж сургуультай танилцсан
  • Шинэ багш ажилтнуудад ББМТ ISO 21001:2018 стандартын танилцуулах сургалт

гэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.  

 

Тус хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааниы үндэс Ослыг тэглэх арга, ХАБЭА – эрх зүй  сургалт аж ахуй, сургалтын мастер, сургалтын албаны ажилтан нар оролцов

 

Мөн Шинэ багш ажилтнуудад ББМТ ISO 21001:2018 стандартын танилцуулах сургалтыг чанарын менежер Д. Өнөрсайхан зохион явууллаа.

 

Эрүүл мэндийн өдөрлөг Хан Уулдүүргийн ЕБ-ын15-р сургуулийн сурагчид зочилж сургуультай танилцсан

  

Эрүүл мэндийн өдөрлөг

Мөн нийт багш, ажилчдыг хамруулан их цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 120-иод багш, ажилчид, өглөө 0800 цагаас 1400 цагийн хооронд өрөө тасалгаа, коридор, лаборатори, анги танхим, мөн сургуулийнхаа гадна талын 50 метр дэхь талбай, гудамж, замыг бүрэн цэвэрлэв.

Чанарын менежментийн тогтолцооны стандартыг 5 дахь жилдээ амжилттайгаар  хэрэгжүүлэж байгаа. Бид туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан, инженерийн боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, сургалтын чанар, орчны аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй нэвтрүүлж буй хамт олондоо баярлалаа.

 

 

МехТС-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨЛ