БНСУ-ын Ханбатын Үндэсний их сургуулийн профессор нар айлчлал хийлээ
mes

БНСУ-ын Ханбатын Үндэсний их сургуулийн Механик инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Профессор Shin Buhyun, тус тэнхимийн профессор Youn Hongseok, Kim Youngshik нар 2023 оны 11 сарын 27-ны өдөр манай сургуульд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд 2+2 хамтарсан хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх, оюутнуудын Солонгос хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хоёр сургуулийн багш нарын судалгааны ажлыг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах талаар сургуулийн удирдлагуудтай санал солилцлоо. Профессор Shin Buhyun өөрийн сургууль, тэнхим, профессор багш нарын судалгааны ажлын талаар, мөн 2+2 хөтөлбөрийн оюутнуудад зориулсан лекцийг Профессор Kim Youngshik нар тус тус танилцууллаа.

 

Цаашид 2+2 хөтөлбөрийн оюутнуудад чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, мэргэжил сурталчлах, Солонгос хэлний болон мэргэжлийн багш нар цахимаар хичээл заах боломжийг нэмэгдүүлэх, бакалаврын хөтөлбөрөөс гадна оюутан солилцоо, хэлний бэлтгэлээр оюутнуудыг хүлээн авах талаар анхаарч ажиллахаар боллоо.