МехТС-ийн БАКАЛАВР, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ, СУДЛААЧ БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ganbii

Механик, тээврийн сургуульд  техник технологи, тээврийн логистик, менежмент мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд  дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах, чадвар эзэмшүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулах зорилготой тус сургуулийн бакалавр, магистрантын Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 3-р сарын 23-нд, мөн докторант, судлаач багш нарын Эрдэм шинжилгээний хурал 2018 оны 3-р сарын 30-ны өдрүүдэд тус тус болж өнгөрлөө.  

Тус хурлуудын МехТС-ийн салбар тус  бүрээс шалгарсан бакалавр оюутнуудын 12  илтгэл, магистр оюутнуудын 8 илтгэл, докторант, судлаач багш нарын 20 илтгэл  хэлэлцэж дараах байруудыг шалгаруулав. Үүнд :

Бакалавр оюутнуудын хүрээнд :

I байр:            Э.Наранбаатар багшийн удирдсан “Үйлдвэрлэлийн автоматжуулалт” мэргэжлийн IV курсын оюутан Б.Базарсадын  “Тээврийн хэрэгслийн их гэрлийн эрчим хэмжих төхөөрөмж” сэдэвт илтгэл;

II байр:           Я.Рэнчинванжил багшийн удирдсан Б.Амарбат ахлагчтай “Үйлдвэрлэлийн механикжуулалт” мэргэжлийн III курсын оюутнуудын  “Энергийн хэмнэлт бүхий сур элдэх хүндийн хүчний төхөөрөмж” сэдэвт илтгэл;

III байр:          О.Галаа багшийн удирдсан “Машин үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн IV курсын оюутан Д.Дөлгөөний “Хуванцар цувих хийцийн төсөл” сэдэвт илтгэл тус тус шалгарав.

Тусгай байр:             А.Эрдэнэтуяа багшийн удирдсан “Автомашины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлийн IV курсын оюутан А.Өсөхбаярын  “Уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтанд Vissim  програмыг ашигласан үр дүн (ХУД-ийн жишээн дээр)” сэдэвт илтгэл “Оюутны зөвлөлийн нэрэмжит шагнал”-аар  шалгарав.

  

Магистр оюутнуудын хүрээнд :

I байр:            Я.Ренчинванжил багшийн удирдсан “Автомашины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлийн магистрант Ц.Дүүрэнбилэгийн “Бум бум амортизаторын хийцийг сайжруулах судалгаа” сэдэвт илтгэл;

II байр:           Э.Наранбаатар багшийн удирдсан “Машины электрон систем” мэргэжлийн магистрант Ц.Сугарсайханы “Худгийн автоматжуулалтын системийн судалгаа” сэдэвт илтгэл;

III байр:          Э.Наранбаатар багшийн удирдсан “Мехатроник” мэргэжлийн магистрант П.Амарболдын “LIDAR төхөөрөмж зохион бүтээх судалгаа” сэдэвт илтгэл тус тус байр эзлэв.

  

Докторант, судлаач багш нарын хүрээнд :

I байр:            Х.Чулуунбаатарын “Цул материал бутлах цохилтын процессын шинжилгээ” сэдэвт илтгэл;

II байр:         Б.Жавхлангийн “Цутгуурын аргуудыг гадаргуун бэхжүүлэлтэнд ашиглах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл;

III байр:        П.Өлзийсайханы “Нүүрсийг хуурай аргаар баяжуулах аэродинамик төхөөрөмжийн туршилт, судалгааны ажлын явцын талаар” сэдэвт  илтгэл тус тус байр эзлэв.

Шалгарсан оюутан, судлаач, багш нарын өргөмжлөл, мөнгөн шагналыг “Монгол Инженер-2018” нэгдсэн арга хэмжээн дээр гардуулна. Нийт оролцогчиддоо болон байр эзэлсэн шилдэг илтгэгч нартаа баяр хүргэн, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье !

МехТС-ийн захиргаа