МехТС-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.
ganbii

МехТС-ийн Чанарын менежментийн зөвлөл 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар Баталгаажуулалтын I шатны аудитын сайжруулах саналын дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд,

  • Салбарын эрхлэгч нар лабораториудын Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах, галын ба цахилгааны ослын тэмдэг, тэмдэглэгээ хийх ба эдгээр зааварчилгааг нэгтгэн Тээврийн салбарын эрхлэгч И.Базаррагчаа “МехТС-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам”-ын төсөл боловсруулахаар шийдвэрлэлээ.
  • Сургуулийн анги, танхимын эд хогшлын жагсаалт гаргах, түүнийг кодлох ажлыг нярав М.Шинэзаяад даалгав.
  • Д.Өнөрсайхан, М.Дэлгэрнасан нар бичиг баримтжуулалтын, Д.Болор аж ахуйн төлөвлөгдсөн ажлуудыг тус тус хуваарийн дагуу хийж гүйцэтгэх, М.Дэлгэрмаа “МехТС-ийн Чанарын гарын авлага”-ыг хянан,  2018 оны 4 дүгээр сар 16-нд хэвлүүлэхээр тогтов.
  • МехТС-ийн багш, ажиллагсадын Их цэвэрлэгээг 2018 оны 4 дүгээр сар 14-ны 10.00 цагаас зохион байгуулан, түүнд шаардагдах зардлын төсөв гарган батлуулан ажиллахыг Д.Болорт даалгалаа.
  • Баталгаажуулалтын I шатны аудитын сайжруулах саналын дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Чанарын менежер Б.Баярсайханд үүрэг болгов.