ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль дээр “Ажил олгогчдын нээлттэй өдөрлөг 2018” амжилттай зохион байгуулагдлаа
ganbii

Төгсөгч оюутнуудыг ажилд зуучлах болон суралцагч оюутнуудыг дадлага хийлгэх, зуны амралтаараа ажиллах ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор жил бүр “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Механик, тээврийн сургууль дээр уламжлал болгон зохион байгуулж ирлээ.

2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөгч оюутнуудад зориулсан энэ удаагийн өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1100-1500 цагийн хооронд Механик, тээврийн сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд  “Апу” ХК, “Оюутолгой” ХК, "Трансвест Монголиа" ХХК,  “Алтайн хүдэр” ХХК, "Доктор Авто Сүлжээ" ХХК, Моннис Моторс ХХК, “Хишиг Арвин” ХХК, “Трансвест” ХХК, “МАК” ХХК, “Говь “ХХК, “Аэро Монголиа” ХХК, “Зорчигч Тээвэр Нэгтгэл” ОНӨААТҮГ, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК, “МОНГОЛ ЭКСПРЕСС” ХХК, “LANDBRIDGE” LLC, "Хасу мегаватт" ХХК, “ZME” LLC, “Төгс Үргэлжлэх Үйлс” ХХК, “Transgate” LLC зэрэг нийт 20 гаруй томоохон компани, аж ахуйн нэгжүүд оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд компаниуд үйл ажиллагааны танилцуулга, нээлттэй ажлын байрны мэдээллээ оюутнуудад хүргэсэн бөгөөд сургуулийн зүгээс төгсөгч оюутнуудын мэдээллийг ажил олгогчдод хүргэж хамтран ажиллаа.

Тус өдөрлөгийн төгсгөлд Механик, тээврийн сургуулийн удирдлагууд болон профессор багш нар байгууллагуудын төлөөлөгч нартай уулзалт хэлэлцүүлэг хийж өдөрлөгийн үр дүн, цаашдын зорилго хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Мөн МехТС-ийн төгсөгч  оюутнууд хамгийн олноор ажилладаг, байнгын хамтын ажиллагаатай “АПУ ХК”, “LandBridge LLC, “AeroMongolia LLC” “TransWest LLC”, “Хишиг Арвин ХХК”, “Оюу Толгой ХК”, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК зэрэг тэргүүний ажил олгогч байгууллагад сургуулийн зүгээс талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.

Механик, тээврийн сургуулийн захиргаа

Тээврийн салбар